Орц

Адууны гол мах 200 гр
Масло 30 гр
Ургамлын тос 30 гр
Хүрэн соус 50 гр
Давс 5 гр
Перец 2 гр
Сармис 5 гр
Лууван 30 гр
Төмс 200 гр
Брокли 30 гр
Мөөг 50 гр
Улаан лооль 30 гр
Салат навч 30 гр
Укроп 10 гр
Хийх арга

Бага зэрэг давтаж халаасан хайруулд масло ургамлын тос хийж бэлтгэсэн адууны махаа хийж шарна. Шарах явцад давс, перец, жижиг хэрчсэн сармис хийж шарна.
Төмсийг хальстай нь чанаж болгоод дараа нь хальслан сармис хэлбэртэй хэрчинэ.
Лууванг бага зэрэг чанаж бэлтгэнэ.

Мөөгийг толгой хэсгийг хагас зүсэж хөнгөн шарна.
Олгохдоо шарсан мах хүрэн соустай хуурсан төмс, брокли, лууван, улаан лооль, салатны навч, укроп зэргээр хачирлан чимэглэж олгоно.

Сэтгэгдэл үлдээх on Адууны махыг хэрхэн амттай шарах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.