Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе.

Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай гуляш бэлтгэх аргыг хүргэхээр бэлтгээд байна. Аманд ороод л уусах мэт тансаг амтыг мэдрүүлэх болно. Ингээд хамтдаа жортойгоо танилцаж, оройн хоолоо бэлтгэцгээе.

Орц:

Үхрийн мах – 500 гр
Сонгино – 2 ширхэг
Гурил – 1халбага
Улаан лоолийн паста – 3 халбага
Давс, перец, лаврын навч

Хийх арга:

Махаа дөрвөлжилж хэрчиж бэлтгэнэ. Сонгиноо хальслаад жижиглэж хэрчээрэй.

Хайруулын тавганд тос хийж халаагаад, үүндээ махаа ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь сонгиноо хийгээд ахин 5 минут хуураарай.Хуурсан махан дээрээ давс, перецээ тааруулж хийж амтална. Ингээд ахин 2-3 минут гал дээр байлгасныдараа улаан лоолийн пастагаа нэмж хийгээд хутгана.Үүн дээрээ 2-3 ус хийж, лаврын навчаа нэмээрэй.

Зөөлөн гал дээр ойролцоогоор 1 цаг чанаж болгоорой. Ингээд л таны хосгүй амттай, аманд ороод бутрах зөөлхөн гуляш бэлэн болох юм. Бэлтгэсэн гуляшаа агшаасан будаа, талх, төрөл бүрийн салат гэхчлэн юутай ч хольж идэж болно.

Та сайхан хооллоорой.

Сэтгэгдэл үлдээх on АМАНД ОРООД Л УУСАХ, ТАНСАГ АМТТАЙ ГУЛЯШ БЭЛТГЭХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.