Хэрэв бид хүний туршлагыг туулж байгаа сүнсүүд юм бол тэр сүнсний давтамж хүний биеийг хүрээлэн хэлбэлзэлж байдаг эрчмийн талбайг бий болгодог гэсэн үг. Бидний физик биеийг хүрээлж байгаа тэр талбайг “ аура “ гэдгээр нь бид мэднэ. Бидний махан биеийн адил нарийн бие бас ядарч туйлдан, сулрах болон гэрлээ алддаг байна. Хавар бол бие болон сүнсээ цэвэрлэх, цэнэглэхэд сайхан цаг. Доорх алхамуудаар аурагаа дээд боломжид нь хүргэх, сайн үр нөлөөг нь улирлаас улиралд авч явах аргууд байна.

1.Аурагаа дүрсэл

Гэртээ саад болохооргүй чимээгүй газар олоод сууна.Бие тавтай байлгах байршилд тохьтой суугаад 15 минутын турш амьсгалын дасгал хийнэ. Та амьсгалдаа зөв төвлөрч авч, гарга. Бясалгасан ч болно. Тэгээд та бүрэн тайвширсан гэдгээ мэдвэл таныг хүрээлэн цагаан гэрэл байгаагаар бодолдоо бүтээ. Түүнийг хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл биеэрээ урсга. Түүнийг нуруугаа дагуулан дээш доош хөдөлж байгаагаар төсөөл. Хэрэв тасалдах юмуу саатвал хуучин байдалдаа буцаж ороод амьсгалдаа төвлөрөнгөө дахин цагаан гэрлийг төсөөлөөрэй.

Сөрөг эрчмээ хая
Сөрөг хүмүүс болон эрчмээр хооллогчдоос зайлсхий. Хүмүүст нөлөөллөө амархан тараадаг тул дараа нь эсрэгээрээ таны эрчим хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг бодоод үз. Түүнээс хамгаалах нэг арга бол сөрөг хүмүүсээс илүү эерэг хүмүүсээр хүрээлүүл. Сөрөг хүмүүсийг таньсан бол тэдэнтэй маш багахан цаг юмуу цагыг хамт бүү өнгөрөө. Танд инээмсэглэл бэлэглэдэг, эелдэг сүнстэй эерэг хүмүүсийг ол. Тэд таны аура дахь сөргийг авч хаяхад тусална.

Сөрөг бодлоо цэвэрлэ
Сөрөг эрчмүүд эргэлдсээр л байна уу? Дотор луугаа харахыг хичээ. Өөрийн бодлуудад анхаарахаас эхэл. Маш олон сөрөг бодлууд байна уу? Тэднийг анхаарч хар. Тэд жинхэнэ бус, хуурмаг, төөрөгдүүлсэн, хэтийдсэн бодлууд биш биз. Тэднийг бүгдийг нь хаяж гээх илүү дээр шалтгаан ол. Юмсын гэрэлтэй талд анхаар. Хэрэв танд таагүй өдөр байсан бол өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь зүгээр боловч түүнд бүү авт. Өдрөө сайхан болгохын тулд өөрийгөө дуртай цайгаараа дайл. Дуртай дуугаа сонс. Найз нөхөдтэйгээ уулз, хэрэв сөрөг бодлууд эзлэх гэж оролдоод байвал тэдэнтэй эерэг бодлоор нүүр тулж, цайруул. Энэ мэтийг дадаж сурсанаар сөрөг бодлуудын нөлөөг гартаа оруулж чадна.

Хамгаалалтын бөмбөлөг бүтээ
Энэ нь аурагаа хамгаалахаар нийтлэг хэрэглэдэг арга юм. Үүнийг тэнгэр бурхантай холбогдох сайхан боломж төдийгүй, өглөө хийж дадах нь өдрөө сайхнаар эхлүүлэх арга гэж ярьдаг . Тэнгэр, бурхан, сансар, огторгуй, ертөнц, дээд хүчнээс цагаан гэрэл бууж ирээд таны ойр орчинд цацарч байна гэж төсөөл. Тэр гэрэлтэй толгойн оройгоор холбогдож, хөлний ул хүртэл таныг бүрхэж байна гэж дүрсэл. Та одоо цагаан гэрлэн бөмбөлөгөөр хүрээлэгдлээ. Цагаан нь ариун бөгөөд цэвэр тунгалаг, таныг ихээр хамгаална. Та одоо таны бөмбөлөгөн хамгаалалтад юу нэвтэрж, гарч байгааг хянаж чадахаар боллоо.

Эрчмээр анагаа
Заримдаа танд зөвхөн хүч сэлбэх хэрэгтэй байдаг. Эрчмийн эмчилгээ нь таны тэнцвэрийн алдагдал юмуу хаалт, бөглөрөлтийг цэвэрлэхэд тусалдаг. Анагаагчид мөн сөрөг биетүүд эсвэл таслах хэрэгтэй сэтгэл зүйн уяа холбоос байна уу гэдгийг шалгаж үздэг. Эдгээр эрчмийн шалгалтын хүчийг доогуур бүү үнэл. Магадгүй таны зан аашны хувирал, тэнцвэргүй сэтгэл хөдлөлүүд бяцхан тусламжаар сайжралыг олж мэднэ.

Өөрийн гэрлэн бүрхүүлээ байнга утаж бай
Сөрөг эрчмээ сейж болон ариун утлага (арц хүж аргал)-аар байнга цэвэрлэж бай. Та орон байр, хүмүүс, эд зүйлээ утаж болно. Танай гэрт олон хүн цугларсны дараа болон эрчим суларсан тохиолдолд утахыг хичээж бай. Утахдаа гэр орон, амьдрал ахуйдаа эерэг эрчмийг оруулж байгаа гэсэн зорилгод төвлөрөн сөрөг эрчмийг цэвэрлээрэй.

Орчуулсан Д.Энхжаргал

SHILJILT.com

Сэтгэгдэл үлдээх on АУРА БУЮУ ГЭРЛЭН БИЕЭ ЦЭВЭРЛЭХ 6 АРГА. ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.