ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2020 оны аравдугаар сарын эхээр олон улсын шуудан илгээмж ашиглан хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн их хэмжээний хар тамхийг илрүүлжээ. Уг хар тамхи нь ойролцоогоор нэг кг хэмжээтэй, хар зах зээлийн үнэлгээгээр гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх “Мөс” гэх нэршилтэй бодис байжээ.

Онц их хэмжээний хар тамхийг, худалдан борлуулах зорилгоор хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа бөгөөд энэ талаар бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Ташрамд хэлэхэд, 2020 оны эхний есөн сарын байдлаар л гэхэд ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас 19 холбогдогчтой, есөн гэмт бүлэглэлийг илрүүлж, тэднээс 4 тэрбум 138 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхийг хураан авч устгасан байна.

LIVETV.mn

Сэтгэгдэл үлдээх on Гурван тэрбум төгрөгийн үнэ бүхий “мөс” илрүүлжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.