XIV далай л.ам дэлхий дахинаа энх тайвны билэг тэмдэг хэмээн нэрлэгддэг. Тэрээр амьдралынхаа туршид хүн төрөлхтөн дунд аз жаргал, энх тайван байдлын эрхэмлэх ариун үйлд өөрийн үйл хэргийг зориулсан гайхамшигт хүмүүн.

Энэ удаад түүний хамгийн хамгийн алдарт ишлэлүүдийг хүргэж байна.

1. Мэдэхгүй, харанхуй байх нь зовлон зүдүүрийн үүсвэр гэж би боддог. Гэвч хүмүүс өөрийн өчүүхэн сэтгэл ханамж, аз жаргалын төлөө бусдыг гунигт байдалд оруулдаг.
Үнэнхүү аз жаргал нь дотоод зүрх сэтгэлдээ энх тайвныг бүрдүүлж, сөрөг үйлийг үгүй хийснээр бий болдог.

2. Бидний амьдралын томоохон зорилго бол бусдад туслах. Хэрэв та хэн нэгэнд тусалж чадахгүй бол ядаж тэдний сэтгэлийг бүү шархлуул.

3. Аз жаргал нь ямар нэгэн зүйлсийг авахад бус, харин бидний хийж буй сайн үйлээс ирдэг.

4. Миний ш.үтлэг маш энгийн. Надад сүм хийд хэрэггүй, надад ямар нэгэн ойлгоход ярвигтай философи хэрэггүй. Тархи, зүрх сэтгэл бол бидний сүм хийд. Философи бол өршөөл, хайр энэрэл.

5. Хайр, нигүүлсэнгүй сэтгэл нь хүн бүрт байх ёстой чанар. Эдгээр чанаргүйгээр хүн төрөлтөн оршин амьдрах боломжгүй.

6. Хэрэв та бусдыг аз жаргалтай байгаасаа хэмээн хүсч буй бол энэрэнгүй бай, харин та аз жаргалтай амьдралыг хүсч буй бол мөн энэрэнгүй байх.

7. Заримдаа бид ямар нэгэн зүйл хэлж бусдад таалагдсан дүр гаргадаг бол, заримдаа чимээгүй байснаар чухал гэдгээ харуулдаг.

8. Ямар ч том асуудлыг шийдэх гарц нь бүгд сууцгаагаад ярилцах явдал юм.

9. Өөрийн мэдсэнийг бусадтай хуваалц, үүнээс илүү өглөг гэж үгүй.

10. Нойр бол хамгийн шилдэг бясалгал

11. Нөхцөл байдлыг байж болох бүх өнцгөөс нь хар. Тэр чинээгээр Та нээлттэй болно.

12. Хүний амьдралын нэгэн чухал зүйл бол зорилготой амьдрах. Зорилго нь хэрэгцээтэй, сайн зүйл байх.

13. Боловсролын систем хүний тархийг хөгжүүлэхэд оршино. Гэвч үүний түрүүнд нигүүлсэл, энэрэлгүй байдлыг эзэмших нь чухал гэж би боддог.

Танд хамгийн ихээр урам зориг өгч буй ишлэл нь аль вэ?
Та эдгээр ишлэлүүдээс амьдралдаа хэрэгжүүлдэг уу?

Хэрэв надаас аль нэгийг нь сонго гэвэл, ямар ч эргэлзээгүй, мэдсэнээ бусадтай хуваалцах.
BAGUN блогоос та зөвхөн өнөөдөр бус хэдэн жилийн дараа ч танд хэрэг болох мэдээллийг сурч мэдсээр байх болно.

Сэтгэгдэл үлдээх on Далай багшийн заавал мэдвэл зохих 12 сургаал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.