Манай дарга нар МУ-ыг БНХАУ-д нэгтгэх ажлыг л зугуухан хийж ирсэн гэж харагддаг. Тэдний бүх үйл ажиллагаа л Хятадын төлөө. 90-ээд онд голдуу өрнөсөн, одоо ч үргэлжилж байгаа процесс бол оросуудыг бүх боломжоороо х.өөж тууж, оронд нь хятадуудыг оруулж ирэх процесс байсан. Үзмэр болгож цөөн хэдэн барууны нэртэй, угтаа бол Хятадын нөлөөлөлтэй компаниуд оруулж ирсэн дээ.
Барууны гэсэн нэр хаягтай болохоор нь иймээ тиймээ гэж шүүмжилж ирсэн. Хятадынхыг бол а.йгаад төдийлөн ш.үүмжилцгээдэггүй шүү дээ. Одоо бол нөгөө үзмэрийн хэдээ хөөж явуулж, бүрэн 100% хятадын компаниуд л манайд ажилладаг, бүрэн ӨЗО болох эцсийн алхмуудаа л төр засаг маань хийж байх шиг. БНХАУ-д төлөх Сү.Батболдын үүсгэсэн их өр байж байгаа. ӨМӨЗО-д ч барууны компаниуд байдаг. Манайд бол байхгүй болно. ӨЗО-оос илүү ӨЗО болно гэж энэ. Дээр байгаа хүмүүсийн бодлого энэ.

Эрх баригчид Оюутолгойд Хятадын төрийн том компанийг оруулаад ирдэг, тэрийг нь зайл тонил гэхээр Хятад нь гадаад дахь өмч хөрөнгөө ц.эргийн х.үчээр хамгаална гээд ц.эрэг оруулаад ирдэг, ийм л юм болох янзтай. Хятадад өгөхөөс Рио-Тинто дээр, Рио-Тинтогоос үндэсний эрх ашиг дээр шүү. Коммунист коммунистаа дуудна. Том орны коммунистуудад бага орны коммунистууд үг дуугүй захирагдна. Урьдны коммунист боолчлолын системээ бүрэн сэргээх гэж байна. Зөвлөлтүүд яахав гараад явсан, хятадууд гарч явах уу. Ард иргэдийн ихэнх нь “аа тэр Монгол Зонгол надад ямар хамаатай юм” гэж, баганх нь “америкийн империалистууд гарч байвал үхсэн ч яахав, Хятад бол сайн хөрш” гэж л яваа, 30 жил МАХН-МАН-ын мао суртал ухуулгаар тархиа гайгүй сайн угаалгачихсан.

Монголоо гэх хүн л даанч олдохгүй юм даа. Сонгууль болно, у.рвагч х.улгайчдаа л сонгоно. Тэд нь биеийн цэнгэл, биологийн хэрэгцээ, гаж дон, галзуу ө.вчнөөс өөр гялайх юу ч байхгүй. С.Баярыг гэхэд л а.рхи уудаг мужик гэж их үнэлж ам сайтай байдаг байв даа. А.рхийг хэн чиг л уувал ууна шүү дээ, ууж ядах юу байна. Баян буянтай хүн гээд д.олоох дөхөж байснаа улаан засаг тогтоход хувьсаад нөгөө хүнээ д.айрч д.оромжлох гэж ирж, а.гсам тавьж, Итгэлтийн эхнэр “модоор цохино” гэж хөөхөд “улаан хувьсгалч Дорж гуайд хэлнэ, нударган баячууд сөнөтүгэй” гэж давхиж явсан Галсан санаанд орох.

“Оюутолгой дээр манай төрийн зүгээс бие даагаад хөрөнгийн бирж дээр хөрөнгөө босгоод, гадаадын мэргэжилтнүүд ажилчдад цалин юмыг нь өгөөд ажиллууллаад, дэлхийн бусад улсууд шиг эзэмшээдхээч ээ” гэж бид бүхэн өөрсдөө бүр ярьж байгаа юмнаасаа залхатлаа шаардаж т.эмцсэн. Ажил хийх дургүй, а.влига авах дуртай дарга нарт хэд ч хэлээд ямар ч нэмэргүй юм билээ. Ард түмний ойлгож дэмжих нь нойл. Тэдэнд даян дэлхийн коммунизм социализм, зөвлөлт бурхан, хятад сайн хөршөөс өөр эрхэмлэх том юм гэж юу ч байхгүй.

Тэгээд л а.влигачид нь гадны л.уйварчдыг оруулаад ирсэн. А.влигаа өөрсдөө л санал болгож, өөрсдөө л а.влигын хэмнэлд бүхнийг оруулна шүү дээ, манай о.лигархууд. Тэр о.лигархуудыг ард түмэн сонгодог. “Сонгогчид өөрсөдтэйгээ төстэй хүнийг л сонгодог” гэж үг байдаг даа. Тийм л юм болоод байдаг юм уу, хаашаа юм. Дандаа л болохгүй бүтэхгүй хүн сонгоно. Болох бүтэх хүнийг нэг нүдээрээ үзнэ гэж байхгүй. Өнөөгийн энэ муу бүхэн бугшсан нийгмийг ард түмэн өөрөө л байгуулсан. Тийм ард түмнийг зөвлөлт ах нар нь бүтээсэн, яаж ч бултах аргагүй үнэн. Хамаг сайныг нь алаад, хамаг мууг нь үлдээгээд байхаар цаашаа улам муу болох эволюци үүсдэг, биологийн хамгийн наад захын ойлголт.

Манайд чинь одоо зах зээлийн а.влигач маоизм, улаан хамгаалагчийн соёлын хувьсгалч маоизм гээд хоёр л улс төрийн чиглэл байгаа. Соц нийгмийн үед бүгд улайрсан коммунистууд байж бие биедээ барууны ийм үзэлтэн тийм үзэлтэн гэж нэр хаяг зүүж, а.лж х.ядаж, хэлмэгдүүлдэг. Тэрэн шиг солиороод байгаа болохоос биш, манайх шиг зөвлөлтийн идэвхгүй зогсонги социализмаас хятадын идэвхтэй маоист социализмд мэргэн коммунист намынхаа жолоодлогоор шууд яваад орчихсон улсад ямар үхсэн хатсаных нь ардчилал, либерал, АНУ-ын нөлөө байх вэ дээ. Тэрийг тээгч нэг ширхэг ч хүн байхгүй байж.

Бүгд 1990 оноос хойш коммунист намаа дахин дахин сонгочихоод, ардчилсан хүч нь эхнээсээ коммунистууддаа уусчихаад, 30 жил бүгд ардчилал, либерал, АНУ-ын нөлөөг хараачихаад, “манайд ийм юмнууд байна, энэнээс л боллоо” гэдэг чинь чухам соц нийгэм байгаагийн л хамгийн том шинж шүү дээ, эрх баригчид нь гаднаас дайсан хайдаг, хамаг алдаа дутагдлаа гадагш нь нялзааж чихдэг. Зөвлөлтийн үед “хамаг муу муухай юм АНУ, барууны нөлөөнөөс боллоо” гэдэг байсан, түүнээс хойшхи мао үед “ардчилал, либерал, АНУ-ын нөлөөнөөс боллоо” л гэж 30 жил хэлдэг болсон, ямар ялгаа байна аа? Намжмал социализмаас солиотой социализмд л шилжсэн. Үүнийгээ л баттай ойлгох хэрэгтэй. Нийгмээ зөв ойлгож байж засарна. Солиогоо багасгаарай, эрүүлээ ихэсгээрэй л гэж олон хүнд хэлмээр байна.

Одоо бол Оюутолгойн асуудал дээр улаан хамгаалагч маочууд “барууны империалистууд тонил, Орос бурхан, Хятад сайн хөршөө л шүтэж амьдаръя” гээд орилоод байдаг, зах зээлийн маочууд нь “энэ чинь Рио Тинтогийн юм, Монголд ямар хамаатай юм, “хувь авна, хишиг хүртнэ” гэж юу солиороод байгаа юм, татвараа авбал л барав аж дээ, татвар ч ер нь авах хэрэггүй, манай юм байгаа биш” гээд чарлаад байдаг, алинд нь ч Монголын юм нэг ширхэг ч байхгүй, Монголоо гэх сэтгэл хумхийн тоосны төдий байхгүй. Оюутолгойн асуудал дээр өөр юу ч дуулдахгүй байгаа гэж болно.
1990 онд бол МАХН-д зөвлөлтийн фракциа хятадын фракци нь ялж, мао бодлого явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл одоо МАН-д зах зээлийн мао фракциа улаан хамгаалагч мао фракци нь ялж байх шиг байна. “Оюутолгойг Хятадад өгөхөөс өөр юу ч бодож санаж байгаа юм алга” гэж хэлж болохоор байна. “Шударга ёс л тогтож байвал эдийн засгийн үр ашиг дараагийн асуудал”, “Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоогоод ч болов гэрээг цуцлая” гэж байна. Рио Тинто ч гарах гэнэ.
Энэ л нам, энэ л яриад байгаа хүмүүс өөрсдөө өчигдөр л “Оюутолгойн уурхай, гэрээ шиг гайхамшиг байхгүй, манай намын жинхэнэ гайхамшигт бүтээн байгуулалт явагдаж байна” гэж өдөр шөнөгүй улиглаж байсан байж, гэнэт ингэж донгодох нь төрөл арилжсан мэт санагдна. “Оюутолгой манай төсвийг бүрдүүлж байна, монголчуудыг тэжээж байна” гээд чихэнд чийр болоод гуаглаад байдаг байсан яасан бэ. Төслөө зогсоочихоод яаж төсвөө бүрдүүлэх, мануусыг тэжээх болсон бэ. Хятадуудад л өгч байвал бусад юм ямар ч хамаагүй болж. Ухаанаа бүр алдчихсан.
Нэг томоохон улс төрч маань “Хятадад ая тал заслаа” гэж их шүүмжлүүлсэн. Тэгвэл юун Хятадад ая тал засах байтугай, зүгээр л шуудхан “хятадын төрийн ажилтан хүн, ӨЗО-ын ажилтан” гээд өөрийгөө бодчихсон, маргааш “а.влигач” гэгдээд хятадууддаа ц.аазлуулах хүмүүсийг “эрхэм дээд” гэж сонгоод төрдөө залчихсан, дархалчихсан байна.

Тэд Оюутолгойг хятадуудад өгнө гэдэг бол маш их магадлалтай. Өөр юу ч эднээс гарахгүй, тэд зөвхөн Хятадын төлөө, зөвхөн өөрийнхөө цэнгэлийн төлөө. Оюутолгойн бялуу хуваалцаагүй хүмүүс байж ядаж байна. Хятадад өгөхгүй гэж тэд юу ч хэлээгүй, бүрэн төрийн, үндэсний эзэмшил, бүтээн байгуулалт болгоно гэж юу ч хэлээгүй. Гэрээ цуцалснаас үүдэх өчнөөн тэрбумын төлбөр ялбараа хятадуудад Оюутолгойг өгөхгүйгээр шийдэх вэ гэдгээ ярьсангүй. Төслийг зогсоосноор ард түмэнд учрах сөрөг үр дагаврыг яаж хятадуудад өгөхгүйгээр даван туулах юм бэ гэдгээ ярьсангүй. Тавантолгойг Шэнхуа компанид өгнө гээд юу л болж байлаа. Хятадад яаж л дандаа буулт хийдэг билээ. Яаж маоизмыг нийгэмд ноёлуулж байна...
Хятадад өглөө гэхэд олонхид ямар ч хамаа байхгүй, цөөнх бол “Барууны компани гарлаа” гээд бөөн баяр болно, маргааш концлагерьт орж э.рхтнээ ө.вчин намжаагчгүйгээр нэг нэгээр нь тайруулах гэж байгаа юм байж.
Монголоо гэсэн шийдэл л дээрээ байхгүй, Монголоо гэсэн сэтгэл л доороо байхгүй. Хэзээ монголчууд Монголоо алдсан бэ. Мэдээж хэрэг 20-р зууны эхний хагаст.
Гэхдээ яс үндсээ хичнээн алдсан ч сэргээж бас болдог юм. Хэл соёлоо алдаж, байгаа байгаа газрынхаа соёлд ууссан байсан еврейчүүдийн жишээ байна. Эх орноо еврейчүүд алдсан ч, сэтгэл зүрхэндээ тээж явсан учраас, Израиль эх орноо эргүүлэн олж а.вч, а.мь нас, ц.усаараа хамгаалан, мандуулан бадрааж өдий хүрлээ.

Манайд бол иргэдийн сэтгэл зүрхэнд эх орон байхгүй нь хамгийн том бэрхшээл ажээ.
Амьд явъя гэвэл, сэтгэл зүрхэндээ эх орон бий болгох л цаг ирж. Өөрийгөө боддоггүй юм аа (өөрийгөө бодохгүй ч гэж байхгүй л дээ) гэхэд ойр дотно, хайртай хүмүүсээ амьд мэнд байгаасай, концлагерьт бүү тамлал яргаллын дээдийг үзэж тарчлаасай, бүү ү.хлийн муугаар ү.хээсэй гэвэл эх орон гэдэг ойлголтыг сэтгэл зүрхэндээ буй болгох л хэрэгтэй. Оюутолгойн асуудалд ч , бүх асуудалд ч эх орныхоо эрх ашгийн үүднээс л хандаж, дороо суурьтай, дотроо бодолтой, зөв сонголттой яв, эх оронгүй хүмүүс минь. Эх орныхоо төлөө зовнидоггүй, т.эмцдэггүй болохоор нь ингэж хэлж байгаа юм.
Зүрх сэтгэлдээ эх орноо буй болгоод эх орныхоо төлөө тэ.мцэх хэрэгтэй. Хүн тэгж л амьдардаг юм . ХҮН БОЛ, ХҮН БАЙ.

Ч.Мөнхбаяр

ОЮУТОЛГОЙГ ХЯТАДУУДАД ӨГӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛЛОО 4 сэтгэгдэлтэй

4 сэтгэгдэл “ОЮУТОЛГОЙГ ХЯТАДУУДАД ӨГӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛЛОО”

  1. Оюутолгойн гэрээгээ цуцал, бүх гэрээ луйвар. Монгол улс 100 хувь баялагийн эзэн байтал 34 хувийг эзэмшинэ, бас дээр нь хөрөнгө оруулна гэсэн чинь юу гэсэн үг вэ?

  2. Эдээрээ оролдвол эвдэхийн цондон
    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох
    Чонын амнаас гараад барын аманд орох
    Суусан мөчрөө хөрөөдөх
    Өөр ямар үгнүүд байдаг билээ
    Тийм л юм болоод байна даа. Ганбаатарын гавьяа

  3. Гэрээ анхнаасаа л алдаатай байгаа.
    1. Гэрээ байгуулахыг тулд авлига өгсөн,
    2. Оюу толгойн орд бол 100 хувь Монголын өмч. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд Монгол 34 хувь, Рио тинто компани 66 хувийг оруулна гэж тусгасан, үүний уршгаар Монголчуудын өр өдөр бүхэн өсөж байгаа. Монгол улсын ордыг ашиглахад хөрөнгө оруулна гэж Рио тинто орж ирсэн баймаар, Монгол улс үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд мөнгө гаргах шаардлагагүй баймаар, яагаад гэвэл Монгол улс орд буюу байгалийн баялагаа гаргасан шүү дээ.
    Одоогийн байдлаар Монгол улсаас 1. Оюу толгой орд баялаг 2. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалт буюу менежментийн зардал 34 хувь,
    Гэтэл Рио тинтогоос 1. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалт буюу менежментийн зардал 66 хувь
    Гэтэл үйл ажиллагааны менежментийг Рио тинто, олборлолтоос олсон орлогыг тэд залгиж байна. Харин Монголд юу оногдов, энэ бол аймшгийн луйвар ..

  4. Гэрээ анхнаасаа л алдаатай байгаа.
    1. Гэрээ байгуулахыг тулд авлига өгсөн,
    2. Оюу толгойн орд бол 100 хувь Монголын өмч. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд Монгол 34 хувь, Рио тинто компани 66 хувийг оруулна гэж тусгасан, үүний уршгаар Монголчуудын өр өдөр бүхэн өсөж байгаа. Монгол улсын ордыг ашиглахад хөрөнгө оруулна гэж Рио тинто орж ирсэн баймаар, Монгол улс үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд мөнгө гаргах шаардлагагүй баймаар, яагаад гэвэл Монгол улс орд буюу байгалийн баялагаа гаргасан шүү дээ.
    Одоогийн байдлаар Монгол улсаас 1. Оюу толгой орд баялаг 2. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалт буюу менежментийн зардал 34 хувь,
    Гэтэл Рио тинтогоос 1. Олборлох үйл ажиллагааны хөрөнгө оруулалт буюу менежментийн зардал 66 хувь
    Гэтэл үйл ажиллагааны менежментийг Рио тинто, олборлолтоос олсон орлогыг тэд залгиж байна. Харин Монголд юу оногдов, энэ бол аймшгийн луйвар ..

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.