Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ. Үүн дээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 3 тэрбум 775 сая тонн хүдэр, 19,664 сая тонн зэс, 810 тонн алт, 5905 тонн мөнгө, 75500 тонн молибдени байна.

Энэхүү нөөцийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал хэд дахин илүү байгаа юм. Тухайлбал Эрдэнэтийн ордын үр ашигтай нөөц нь нэг тэрбум 544 сая тонн хүдэр, 8,058 сая тонн зэс, 2223874 тонн молибдени байна. Үүнээс 30-аад жил ашигласны дараа 2009 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 1 тэрбум 87 сая тонн хүдэр, 4.790 сая тонн зэс, 131034 тонн молибденийн нөөцтэй байна. Сүүлийн дөрвөн жилд хэдий хэмжээний нөөцийг ашигласан албан ёсны мэдээлэл хараахан алга.

Ямар ч байсан Оюутолгой ордын хувьд хүдрийн нөөцөөрөө одоогийн Эрдэнэтийн нөөцөөс 3-4 дахин, зэсийн нөөцөөрөө 7 дахин их нөөцтэй том орд юм. Мөн Эрдэнэтийг бодвол их хэмжээний, алт, мөнгө, бусад ховор элементийн нөөцтэй билээ.

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанийн хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2009 онд байгуулжээ. “ Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани хэлбэрээр Эрдэнэс Оюу Толгой” ХХК 2011 онд байгуулсан. Энэ компани “Оюу Толгой“ компанийн төрийн эзэмшлийн 34 хувийг төлөөлөн үйл ажиллагаа явуулж байна. Тус ордыг "Рио Тинто" компани 30 жил эзэмшинэ. Харин 20 жилээр хоёр удаа сунгана.

Оюу Толгойн гэрээ байгуулагдсны дараа тус ордын зэс 31 сая тн, алт 1028 тн мөнгө 6145 тн нөөцтэй хэмээн тогтоож байсан байна. Ордын нөөцийг таван жил тутамд шинэчлэн тогтоох үүргийг талууд гэрээгээр хүлээжээ. Гэрээний заалтын дагуу 2015 онд нөөцийг шинэчлэн тогтооход зэс, 34 сая тн, алт 1200 тн, мөнгө 7200 тн хэмээн нөөц нь өөрчлөгджээ. Эндээс харвал тус ордын нөөц цаашдаа ч нэмэгдэх бололтой. Одоо 2020 онд Оюу толгой ордын нөөцийг шинэчлэн тогтоно. Энэ бол тус ордын нөөцийг тойрсон тоон үзүүлэлтүүд.

Хөрөнгө оруулалтын тоон үзүүлэлтийг тусд нь авч үеье. Төслийн анхны хөрөнгө оруулалт 4,3 тэрбум ам. доллар гэж тооцжээ. Ил уурхайн бүтээн байгуулалт одоогийн байдлаар нэг тэрбум ам. доллараар хэтэрсэн аж. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулалт 11,4 тэрбум ам. доллар болж огцом өсчээ. Хөрөнгө оруулалт ингэж гурав дахин өсөхөд Дубайд талууд 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэмэж баталсан нь хүчтэй нөлөөлсөн байна.

Уг гэрээг үндэслэн Оюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг з.ээлжээ. Олон улсын арилжааны банкнуудаас авсан зээлийн хүүг энгийн байдлаар авч үзвэл есөн хувийн хүүтэй юм байна. Ийм өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулсан нь Монголын талыг алдагдалд оруулахад хүрчээ.

Хөрөнгө оруулалтын анхны гэрээгээр 2023 онд Монгол Улс Оюу Толгой төслөөс хувь хүртэх ёстой байжээ. Гэтэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэмэж баталснаар бидний хувь хүртэх хугацаа өөрчлөгдөж 2041 он болжээ. Цаашдаа хөрөнгө оруулалт нэмэх тусам бидний хувь хуртэх хугацаа хойшилно. Одоогийн байдал (2019-11 дүгээр сар)-аар төрийн өмчийн 34 хувьд зээлийн болон хүүгийн төлбөр нийлээд нь 1.6 тэрбум ам. долларын ө р ногдож байна. Энэ тоон үзүүлэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2019-11-21) дээр хэлсэн гишүүн Л. Энх-Амгалан хувцаа эзэмшигчиддээ ашиг өгдөг. Гэтэл Оюу Толгойн ордын төрийн эзэмшлийн 34 хувь өдөр бүр ө р “үйлдвэрлэх” боллоо хэмээн онцлов.

Оюу Толгой компани 10 жил ус ашигласны төлбөрт улсад 16.9 тэрбум төгрөг төлсөн. Тус компанид 2920 (НДШ төлдөг) хүн ажилладаг. Түүн дээр 13 мянган туслан гүйцэтгэгч ажилладаг. Одоо (2019 он)-оор есөн орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт оруулсан гээд сайн үзүүлэлтүүд бий.

MONTSAME.mn

Сэтгэгдэл үлдээх on Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их буюу Оюутолгой тоон хэлээр...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.