Японы “WOPLD JAPAN” нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт найруулагч Сэкио Ёошимура Монголын хөдөө нутгаар аялж явахдаа зайдан морь унаж мал хариулж явсан 6 настай Пүүжээ охинтой санамсаргүй таарч, түүний амьдралыг нэмэлт хачиргүйгээр дурандаа буулгажээ.
Пүүжээгийн аав хот бараадаж гэр бүлээ хаясан. Ээж нь гадаа гарч эр, гэрт орж эм болно. Хөгшин эмээ өвөөдөө Пүүжээ охин тусалж гэрийн бүхий л ажлыг нугална. Нэг жилийн дараа Япон найруулагч Пүүжээгийнд эргээд ирэхэд ээж нь мориноос унан, мөнгөгүй, даатгалгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй нас барсан хэсэг бол үнэхээр аймар. Ээжээсээ өнчирсөн Пүүжээ сургуульд орон, эмээгийнхээ түшиг тулгуур нь болно. Жил бүр Япон найруулагч Пүүжийгээнд ирэх бөгөөд нэг жил ирэхэд нь Пүүжээ хичээлээ тарж яваад автын осолд орж, хорвоог орхисон байдаг.
Пүүжээ охины ахархан амьдралаар Монголын нийгмийн эмзэг, хөдөөгийн халшрам амьдралыг харуулсан Сэкио Ёошимурагийн "Пүүжээ" баримтат кино хожим нь Азийн кино наадам, Парисийн кино наадамд тэргүүлжээ.
Пүүжээ охины нас барсан Баянчандманийн зам дээр хожим бас хурд сааруулагч тавьсан юм билээ.

Сэтгэгдэл үлдээх on О.Бямбагэрэл: "Пүүжээ" баримтат кино үзээд сэтгэл эмтэрч, өр урагдах шиг боллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.