Бидний биеийн аль нэг хэсэгт их бага хэмжээгээр өвдөлт өгдөг шүү дээ. Өвдөлт гэнэт гарч ирдэг мөртлөө гэнэт алга болдог. Гэвч эмч нар ийм өвдөлтийг үл тоож болохгүй гэж зөвлөж байна. Өвчнийг эмчлэхээс илүү өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь илүү чухал юм.

1. Цээжээр өвдөх

Таны цээжээр дарж байгаа мэт мэдрэмж төрвөл зүрхний шигдээсний шинж тэмдэг байж болох юм. Хэрэв амьсгаа түргэсч, дотор муухайрч, цээжин дээр дарж өвдвөл яаралтай эмчид хандаарай.

2. Гэнэт толгой өвдөх

Хэрэв гэнэт таны толгой жирийн өвдөлтүүдээс илүү хүчтэй өвдвөл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Энэ нь аневризм, даралт ихсэх, менингитийн шинж тэмдэг байж болох юм.

3. Гэнэт толгой эргэх

Гэнэт толгой эргэх эсвэл энгийн зүйлс дээр анхаарлаа хандуулах чадваргүй болох нь тархинд цус алдсан эсвэл цус харвахын шинж тэмдэг байж болно. Мөн түүнчлэн эдгээр шинж тэмдэг нь цусан дахь сахарын түвшин багассан эсвэл халдварын үед ажиглагддаг. Энэ тохиолдолд цаг алдалгүй эмчид хандана уу.

4. Гэнэт турах

Богино хугацаанд 5% ба түүнээс дээш жин хаях нь ноцтой өвчин туссаны шинж тэмдэг байж болох юм. Зарим хорт хавдрын үед хүн огцом жингээ алддагийг анхаараарай. Эмчид яаралтай хандсанаар туралтын шалтгааныг илүү эрт олж мэдэх боломжтой шүү дээ. Өвчнийг эхэн үеэс нь эмчилж эхэлвэл илүү үр дүнтэй байх болно гэдгийг санаарай.

5. Нүд гялбах

Хэрэв таны нүд гэнэт тод гэрэл харж байгаа мэт гялбаад эхэлвэл нүдний мэргэжилтэнд хандах нь зүйтэй. Ийм шинж тэмдэг нь торлог бүрхэвч гэмтсэнийг харуулдаг ба цаашлаад сохрох аюултай юм.

6. Биеийн температур ихсэх

Хэрэв таны биеийн температур гэнэт ихсээд эхэлбэл эмчид яаралтай хандана уу. Үүний шалтгаан нь маш олон, жишээ нь менингит эсвэл лимфома зэрэг янз бүрийн хорт хавдрын халдварын үед илэрнэ.

7. Амьсгаа давчдах

Хэрэв таныг тайван төлөвт байх үед (дасгал хийх үеийг тооцохгүй) гэнэт амьсгаа давхацвал эмчид хандах ноцтой шалтгаануудын нэг юм. Амьсгал давчдах нь тромбоз эсвэл амьсгалын эрхтэнд асуудал үүссэний шинж тэмдэг байж болох юм.

8. Үе мөч татах

Хэрэв таны хөл хаяа гэнэт татдаг бол энэ нь зүрх, судас мөн гормонтой холбоотой. Хэрэв хөлийн булчингаар таталт үүсвэл энэ нь цус бүлэгнэлтийн шинж тэмдэг юм байна. Эмчид заавал хандаарай.

9. Гэдсээр хүчтэй өвдөх

Гэдсээр хүчтэй өвдөх нь аортын аневризм болон цусны буруу эргэлтийн шинж тэмдэг байж болно. Хэрэв гэдэс өвдөхийн хажуугаар дотор муухайрч байгаа бол цөсний хүүдийд асуудал гарсаныг илтгэнэ.

10. Байнга ядрах

Бид бүгд л ядардаг гэвч та сүүлийн үед байнга ядарсан байдалтай байдаг болсон бол эмчид хандах хэрэгтэй. Ядаргаа нь хорт хавдар, цус багадалт, гуниг гутралтай холбоотой байдаг.

11. Бөөр орчмын өвдөлт

Бөөр орчмоор өвдөх нь мухар олгой, ивэрхий, бөөрний өвчин тэр ч байтугай аарцагны яс хугарсаныг илтгэдэг.

12. Ойр ойрхон шээх

Хэрэв та сүүлийн үед 00 руу их ордог болсноо анзаарсан бол эмчид хандахад илүүдэхгүй шүү. Байн байн шээх нь олон шалтгаантай. Өөрийн шалтгааныг мэдэхийн тулд цаг алдалгүй эмчид хандана уу.

SEDEV.mn

Сэтгэгдэл үлдээх on Тоолгүй орхиж болохгүй 12 өвдөлтийн шинж тэмдгүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.