Залуучууд гэдэг бол тухайн улс орны хөдөлгөгч хүч буюу гол бүтээлч анги юм. Тэр ч утгаараа дэлхийн улс орнууд залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэхэд тогтвортой хөгжлийн бодлогоо чиглүүлдэг.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн тогтоолоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар тунхагласан байдаг.

Тэгвэл залуучууд гэж хэнийг хэлэх вэ?

Монгол улсын ерөнхийлөгчийн 1991 оны 119 дүгээр зарлигийн хавсралтад 18-28 хүртлэх насанд залуус хамаарна гэж тодорхойлсон бол Нэгдсэн Үндэсний байгууллагын бодлогын түвшний зарим бичиг баримтад 15-24 насны хүмүүсийг залуучууд гэж тэмдэглэжээ. Харин Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн 3.1-д 18-35 насны хүмүүсийг залуус гэж тодорхойлсон байна.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Тэгвэл дэлхийн улс орнуудын хүүхэд залуусын талаархи тодорхойлолт насны хувьд харилцан адилгүй. Угандад л гэхэд 12-30 насны хүмүүсийг, Нигери, Бангладешид 18-35 насны хүмүүсийг залуучууд гэсэн тодорхойлолтод багтаажээ.  

Манай улсын хувьд улсын хүн амын 34.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Хөдөлмөрийн насны иргэдийн гуравны нэгээс илүү хувийг залуучууд эзэлж байгаа нь эдийн засаг хөгжих нэг хүчин зүйл гэж судлаачид онцолжээ.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Харин залуучуудад ажлын байр гол тулгамдсан асуудал болж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58,7 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Эндээс үзэхэд боловсролтой хэдий ч залуучууд ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Ажилгүй залуучуудын 63 хувь нь нэг жил гаруй, 40 гаруй хувь нь гурван жил гаруй хугацаанд ажил хайж буй нь урт хугацааны ажилгүйдэл, эдийн засгийн баталгаагүй байдлыг бий болгож байна гэж дүгнэжээ.

Ингээд “CNN” агентлаг 100 мянган залуусыг ажилд зуучлах өдөрлөгийн талаар онцолсныг одоо хүргэе.

Ажилд зуучлах өдөрлөгт ирээдүйгээ өөрчлөхийг хүссэн олон мянган залуус оролцжээ. Энэ тухай өдөрлөгт оролцож ажилтай болсон иргэн Кадели Хали “Би өнөөдөр ажилд орчихлоо. Үнэхээр баяртай байна” гэсэн бол үзэсгэлэнд оролцогч Ньюмэн Сэвеж “Би өнөөдөр үнэхээр баяртай байна, учир нь би өнгөрсөн тавдугаар сард Чикагод буцаж ирснээсээ хойш ажил хайж байсан юм” хэмээн ярьсан байна.

Тэд бол Чикаго хотын нүүр царай, Америкийн ирээдүй. Анх удаа үзэсгэлэнд оролцож байгаа залууст ажил олох боломж эндээс олдсон гэдэг. Старбаксаас эхлээд Нордстром, Тако Белл зэрэг компаниуд үзэсгэлэн яармагт оролцсон бөгөөд тэд Чикагогийн олон залуусыг ажилтай болгосон байна. Түүнчлэн энэ үеэр залуус тэргүүлэгч компаниудын гүйцэтгэх захирлуудтай нүүр тулан ярилцах боломж олджээ.

Мөн Чикаго хотын дарга Рон Мануэль хэлэхдээ “Ядуурал байгаа газар гэмт хэрэг, хүчирхийлэл гарч байдаг. Ядуурал байгаа газарт хүмүүсийн боловсрол дутмаг байдаг. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаа олон мянган залуусыг ажлын байртай болгож, тэдэнд ирээдүйгээ өөрчлөх боломжийг олгоно гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн аж.

Греммийн болон Академийн шагналт жүжигчин Коммон, Старбакс компанийн гүйцэтгэх захирал Ховард Шулц нар залууст туслах зорилгоор  үзэсгэлэнд оролцжээ. Оролцогчид “Энэ бол энэ улсын ирээдүйн тухай асуудал яригдаж байна. Энэ бол зүгээр нэг залуучуудыг ажилтай болгоод өнгөрөх асуудал биш. Энэ улс үндэстний хувьд чухал асуудал” гэдгийг онцолсон байна.

Греммийн шагналт жүжигчин Коммон “Ажил бас боломж нь хүнд итгэл найдвар өгдөг. Тэдэнд боломж олгосноор амьдрах урам зоригтой, ирээдүйгээ өөрөөр харах боломж бүрдэж байна. Тиймээс бид ажилтай болвол  бид өөрийгөө үнэлэх үнэлэмж ч нэмэгдэнэ. Энэ боломжийг нээж өгч байгаа хүмүүс маш зөв зүйлээ хийж байна гэж хэлэх байна. Учир нь энэ бол Америкийн ирээдүй” хэмээжээ.

“Старбакс” компанийн гүйцэтгэх захирал Ховард Шулц “Манай хотод хамгийн их хэрэгтэй байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаад үнэхээр бахархалтай байна. 4000 гаруй залуус бидэнтэй нэгдэж энд хүрэлцэн ирсэн нь энэ ажиллагаа хэр нүдээ олсон ажил байсны баталгаа боллоо.  Хамгийн гол нь манай улсын 6 сая орчим залуус эдийн засаг, нийгмээс тусгаарлагдсан байдалтай байгаа нь үнэхээр харамсалтай нөхцөл байдал” гэж өгүүлсэн байна.

4000 гаруй залуус энэ үзэсгэлэнд оролцсоны 600 гаруй залуус нь ажлын санал хүлээж авчээ. Энэ нь эдгээр залуучуудын хувьд ирээдүйгээ өөрчлөх маш том боломж олгосон арга хэмжээ болсон байна.

Дэлхийн улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ....

Өнөөдөр дэлхийн 198 орноос 122 нь залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөртэй байна. Залуучуудад чиглэсэн бодлого, эрх зүйн орчин манай орны хувьд дутагдалтай. Монгол улсын хувьд Залуучуудын хөгжлийн индексээрээ 170 орноос 49-д орж байгаа нь залуучуудийн нийгэм улс төрийн оролцооны түвшин дунджаас доогуур байгааг илтгэж байгаа юм.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

АНУ

АНУ-ын залуучуудын хөгжлийн индекс нь 0.8 буюу 170 орноос долоодугаарт бичигддэг аж. Тус улсын төр, засгийн зүгээс  залуучуудын бодлогод баримталдаг үндсэн зарчим нь

            1. Залуучуудын бүтээмж, үр дүнг сайжруулах нарийн зохион байгуулалттай стратегийг дэмжих

            2. Нотолгоонд тулгуурласан, шинэлэг стратегийг дэмжих

            3. Залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг бүх шатанд дэмжих гэсэн баримтлалтай байдаг байна.

Мөн АНУ төрийн бодлогодоо залуучуудын асуудлыг нухацтай тусгаж, дотоод болон гадаадын гэсэн залуучуудын төрийн байгууллагуудыг хүртэл бий болгожээ.

Япон улс

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Азидаа хөгжлөөрөө дээгүүрт бичигддэг Япон, улсын хувьд Залуучуудын асуудалд гэр бүл төвтэй ханддаг аж. Залуучуудын амьдрах орчинд нөлөөлж байгаа асуудлыг шийдэх, орчин нөхцлийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажилладаг юм байна.

Түүнчлэн залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг шийдвэр гаргах түвшинд дэмжихийн зэрэгцээ тэднийг хөндлөнгийн ажиглагч, үр дүн хүртэгчид бус оролцогч, хамтрагч байдлаар хүлээж авдаг болсон нь залуучуудын нийгмийн идэвхи сайжрах, хувь хүний үнэлэмж нэмэгдэх боломжийг нээжээ.

Өмнөд Солонгос улс

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын Засгийн газар залуучуудынхаа асуудалд онцгойлон анхаарал хандуулдаг байна. Ингэхдээ залуучуудын асуудал эрхэлсэн бие даасан судалгааны хүрээлэн ажиллуулдаг аж. Мөн залуучуудтай холбоотой аливаа хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр түлхүү анхаардаг бөгөөд цаг үеийн онцлогоос хамааран тухай бүрд нь хурдан хугацаанд шинэчлэн найруулах, засах арга хэмжээг авдаг гэнэ.

Энэхүү урьдчилан сэргийлэх бодлогын үр дүнд насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох, хүчирхийлэлд автах байдал тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийт залуучуудын дийлэнх хувь буюу 85 хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч байгаа бол тэдний 60 гаруй хувь нь Азийн орнуудад амьдарч байгаа юм байна. Төрөөс залуучуудыг дэмжих бодитой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дэлхийн олон орны залуус дуу нэгтэйгээр шаардаж байна.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Мексик

Тус улсад залуучуудын талаар баримтлах бодлого иж бүрэн, үр дүнтэйгээр яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай асуудал тулгараад байгаа аж.

Канад улсад залуучуудын бодлого нь бүс нутгийн болоод үндэсний хэмжээнд бүх залуучуудыг хамарсан, бүх залуучууд руу чиглэсэн байх ёстой гэж үздэг байна. Яг одоо тус улсад Канадын үндэсний залуучуудын бодлого шаардлагатай байгаа аж.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Арабын нэгдсэн Эмират улс

Арабын нэгдсэн Эмират улсад хүүхэд, залуучуудад чиглэсэн тэдний өмнө тулгарч байгаа бүх асуудлыг шийдвэрлэх цогц бодлого хэрэгтэй байгаа юм байна.

Вьетнам

Нийгэмд цөөнх бүлгийн буюу эрх нь зөрчигдөж буй залуучууд бий. Тухайлбал ижил хүйстэн эрэгтэй, трансжендер эмэгтэй, ХДХВ-тэй залуучууд зэрэг нь бусад залуусын адил тэгш эрхээ эдлэх ёстой. Вьетнам улсын хувьд тэдгээр залуус руу чиглэсэн бодлого хэрэгтэй байгаа аж.

Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Азербайжан

Тус улсын залуучууд Азербайжан улсад залуучуудын цогц бодлого илүү бодитой, үр дүн нь залуучуудад шууд хүрдэг байх хэрэгтэй гэж үзэж байна.

Нидерланд

Нидерланд улсад залуучуудын бодлогыг илүү боловсронгуй болгоход залуус өөрсдөө оролцоотой байх шаардлага үүссэн байна. Тиймээс сайн бодлогыг бий болгохын төлөө залуучууд засгийн газартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байгаа аж.

EAGLE.mn

Сэтгэгдэл үлдээх on Улс орнууд залуусаа хэрхэн хөгжүүлдэг вэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.