Ховд аймгийн нэгэн Аж Ахуйн Нэгжийн гаргасан санааг та бүхэндээ хүргэж байна. Иргэдийн дунд орон сууцсанд амьдрахаас илүүтэй өөрийн эзэмшлийн газартаа хувийн орон сууц барих, мөн хашаанд дотроо тохижуулан тав тухтай амьдрахыг илүүд үзэх болсон иргэд цөөнгүй болсон.

Үүнийг төрд суугаа эрхмүүд дэмжин “Дэд бүтцийн төв” Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж эхний айлуудад хүлээлгэн өгсөн. Уг ажлын хүрээнд 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 40 гаруй айлыг дулаанд холбоод байна. Мөн 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан.

Нийслэлийн удирдлагууд дэмжин ажиллаж цаашид энэхүү ажлыг эрчимжүүлэх, 2020 гэхэд эхний 50 байршилд дэд бүтэц байгуулах. Нэг байршилд 200-300 айлыг хамруулна гэсэн төлөвлөгөө байсан ч техникийн хүчин чадлыг тооцоход 400-500 айл хамруулах боломжтой гэж хэлж байсан. Иймд иргэдийг хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн тухтай орчинд амьдрах боломжийг олгож ажил эрчимтэй явагдаж байгаа энэ үед доорхи санааг авч хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж найдаж энэхүү мэдээллийг орууллаа.

Хашаагаа тохижуулан амьдрах агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдах юм.

Ингээд та бүхэндээ Хашаагаа тохижуулах төлөвлөлтийн Монгол гэртэй хувилбарыг танилцуулж байна.
Уг төлөвлөлтөнд:
-Газар 0.07га
-Монгол гэр
-Гараж
-Агуулах
-Боловсон жорлон
-Бохирын цооног
-Хог ангилах сав
-Чацарганы мод болон бут
-Хүлэмж
-Нохойны байр
-Сүүдрэвч
-Хүүхдийн тоглох талбай болон цөөрөм

EYREG.MN
Сэтгэгдэл үлдээх on Хашаагаа тохижуулах төлөвлөлтийн Монгол гэртэй хувилбар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.