НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор “Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксиг явуулах”, мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамласан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад  шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.

          Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь хаягдал гялгар уутаар  сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг. Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялгийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг.
Нийслэлээс шинээр ажлын байр бий болгож, дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсвийн бодлогоор дэмжих зарчим баримтлан ажиллахаар болсон. Энэ дагуу нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилт, соёл урлагийн аливаа арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг жишиг тогтоод байгаа ажээ.

BARILGA.mn

Сэтгэгдэл үлдээх on Хаягдал гялгар уутаар замын хашлага үйлдвэрлэж байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.