ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн ахлах багш, “Интермед” эмнэлгийн дотрын их эмч, АУ-ны доктор Ц.Сарантуяатай ходоод ө.вчин хэрхэн үүсч, хүндэрдэг, үүнээс яаж сэргийлж болох талаар ярилцлаа.

Ц.Сарантуяа:Ходоодны ө.вчнөөр өвдөхгүй тулд зөв хооллох нь чухал
-Та энэ дугаарын "Эрүүл мэнд" булангийн зочноор уригдаж байна. Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?
- Би 1990 онд АУДС-ийг төгссөн. Мэргэжлээрээ өнөөг хүртэл ажиллаж байна. Одоо “Интермед” эмнэлгийн дотрын их эмчээр ажиллаж байна.

-Хүний дотор эрхтнүүдээс ходоод ямар үүргийг гүйцэтгэдэг вэ?

-Хоол боловсруулах эрхтэн дотроо ходоод маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Гадаад орчноос хоол тэжээлийг хүний эрхтэнтэй холбож өгдөг гүүр болсон эрхтэн юм. Ходоодонд хамгийн түрүүнд идсэн хоол хүнс задарч боловсорч эхэлдэг. Ходоодны гол үүргийг манайхан ходоодны хүчил ялгардаг гэдгээр маш сайн мэддэг. Ходоодны хүчил ялгарснаар хүний хоолны найрлаганд байгаа уургийн бодис ялангуяа мах махан бүтээгдэхүүний задрал боловсорч эхэлдэг. Ходоодонд хоол холилдож шингэн зүйл болж нарийн гэдэс рүү орно. Ходоод хоолыг нөөцөлдөг эрхтэн. Хоол идсэнээс хойш зургаагаас найман цагийн дараа ходоодонд хоолны бүтээгдэхүүн шингэн хэлбэр олтолоо агуулагдаж байдаг.

-Сүүлийн үед хүмүүс хелико бактеритай болж байна. Энэ нь юунаас үүдэж ихсээд байна?

-Хелико бактери хүнд тодорхой хэмжээгээр байдаг. Эрдэмтэд 1984 оноос хелико бактери нь ходоодны архаг үрэвсэл, үүнээс үүдэлтэй ходоодны ш.арх, ходоодны өмөн үүсгэж байгааг судалж тогтоосон.

Хелико бактери нь ахуйн замаар халдварладаг. Тиймээс хелико бактерийн халдварын сэргийлэлт, эмчилгээний талаар орчин үеийн анагаах ухаан нэгдмэл ойлголттой болсон.

Ямар ч улсад уг нянг оношлох, эмчлэх талаар стандарт арга хэмжээг авдаг болсон. Маастриксийн зөвлөмж хэмээх ходоодны архаг эмгэгийн оношлогоо, эмчилгээний талаарх олон улсын зөвлөмж нь 1996, 2000, 2005 онд шинэчлэгдсэн. Манай эмч нар ч энэхүү зөвлөмжийн дагуу хүмүүстээ зөвлөгөө өгч, эмчилдэг.

-Баталгаагүй хоол хүнс ходоодны ямар ө.вчин үүсгэдэг вэ?

-Орчин үед хоол хүнсний а.юулгүй байдал, тэр тусмаа баталгаагүй хоол хүнсний тухай их ярьж байгаа.

Хоол хүнсний а.юулгүй байдал гэдэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс, мөн шим тэжээлийн бодис хангалтгүй байхыг хэлнэ.

Шим тэжээлээр дутмаг, нэг төрлийн дан хоол хэрэглэсэнтэй холбоотойгоор эсвэл бохирдсон хоол хүнс идсэнээс болж ходоодны архаг үрэвсэл үүсдэг. Баталгаагүй хоол хүнснээс үүссэн ходоодны архаг үрэвсэл сүүлийн үед хүн амын дунд газар авч байгаа.

Ходоодны хүчил ихсэх үед цээж х.орсон,ам гашуу оргиж гулгидаг
-Ходоодны хүчил яахаараа ихэсдэг юм бэ. Ихэссэн үедээ биед ямар зовиур өгдөг бол?

-Ходоодны хананд байдаг эсийн бүтэц ажиллагаа, үрэвсэл, ш.арх зэрэг ө.вчний үед ходоодны хүчил ихэсдэг. Ходоодны хүчил ихсэх үед цээж х.орсож ам гашуу оргиж гашуунаар гулгидаг. Ялангуяа хүчиллэг хүнсний бүтээгдэхүүн идэхэд зохимжгүй. Тэр тусмаа гурилан бүтээгдэхүүн, аарц тараг.

-Тэгвэл ходоодны хүчил багассан үед...

-Ходоодны хүчил нь хоол тэжээлийг задлах үүрэгтэй. Ялангуяа уураг агуулсан мах махан бүтээгдэхүүн задлах гол үүрэг гүйцэтгэнэ. Ходоодны хүчил багасахаараа уураг мах махан бүтээгдэхүүний шингэц муудаж эхэлдэг. Амархан цатгалдана, хоолонд дургүй болно. Хоолны боловсруулалт удааширна. Боловсруулалт удаашрахаараа гүйлгэх зовиур илэрдэг.

-Ходоодны архаг үрэвсэл хэрхэн үүсдэг вэ?

-Ходоодны архаг үрэвсэл үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Дан ганц хелико бактери, хоолны дэглэм алдагдсантай холбож үзэж болохгүй. Биеийн эсэргүүцэл сулрах, биед байгаа хууч ө.вчнүүдийн нөлөөгөөр ходоодны архаг үрэвсэл үүсэж байдаг. Ходоодны архаг үрэвсэл нь ходоодны хана гэмтэж, ходоодны хүчлийн ялгаралт ихсэх, багасах шинжээр илэрдэг.

Ходоодны архаг үрэвсэл нь аажимдаа ходоодны хананд хатингаршил үүсгэнэ
-Архаг үрэвсэл хүндрсэн тохиолдолд…

-Олон жил ходоодны архаг үрэвслээр өвдсөн хүмүүсийн ходоодны эсийн үйл ажиллагаа буурсантай холбоотой ходоодны хүчил багасдаг. Ходоодны архаг үрэвсэл нь аажимдаа ходоодны хананд хатингаршил үүсгэдэг. Ходоодны хана хатингаршиж нимгэрсэн тохиолдолд ходоодны х.авдар ө.вчин үүсэх суурь нь болно..

-Архаг үрэвслээс ходоодны ш.арх ө.вчин үүсдэг үү?

-Ходоодны нэг ө.вчин нөгөө ө.вчнийхөө суурь нь болдог. Архаг үрэвсэл хүндрэхээрээ ходоодны ш.арх үүсгэнэ. Ш.арх хүндрэхээрээ ходоодны х.авдарт шилждэг.

-Ходоодны х.авдар үүсэж байх үеийн шинж тэмдэг...

-Х.авдрын үед илэрдэг түгшүүрийн шинж байдаг. Энэ нь ямар ч шалтгаангүйгээр турах, хоолонд дургүй болох, цус багадах зовиур илэрнэ.

Хэрвээ ийм шинжүүд илэрч байгаа бол дотрын мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

-Х.авдар ө.вчний ямар мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Мэс заслын эмчилгээ, х.авдрын э.срэг химийн эмчилгээ эхний нэг эсвэл хоёрдугаар үе шатандаа байх үедээ л эмчилгээний үр дүн сайтай байдаг. Одоо манайд ходоодны х.авдрыг дөнгөж эхэлж байх үед нь оношилдог болсон. Ийм үедээ оношлогдож байгаа х.авдар эмчлэгдэх бүрэн боломжтой. Ходоодны х.авдрыг мэс заслын аргаас гадна дурангаар зөвхөн тэр газрын хэсэгт ходоодны ханыг хуулж авдаг эмчилгээ дэлхий дахинд нэвтэрсэн.

-Дурангийн шинжилгээний давуу тал...

-Дурангийн шинжилгээ нь ходоодны бүтцийн өөрчлөлтийг оношилж, цаашилбал эд эсийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох, оношлогооны зэрэгцээ ур авах, цус тогтоох зэрэг эмчилгээ хийдэг.

-Ходоодны ямар ө.вчин манайхны дунд их байна вэ?

-Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байдаг ө.вчний нэг бол ходоодны архаг үрэвсэл юм. Ходоодны архаг үрэвслийн эх суурь нь залуу насанд эхэлсэн байдаг. Энэ нь даамжирсаар ахимаг насанд ходоодны ш.арх, ходоодны х.авдар, хатингаршил үүсгэдэг.

Өөх, тос задрахаараа биед чихэр болж хуримтлагддаг
-Ходоодны ө.вчтэй хүн хоол хүнс, хөдөлгөөний тал дээр ямар дэглэм гам сахих вэ?
-Ходоодны архаг үрэвсэл үүсгэж байгаа үндсэн шалтгааны нэг нь зохисгүй хооллолт юм. Ходоодны ө.вчний эмчилгээний үед хоолны дэглэмийг сайн барих хэрэгтэй. Дэглэм барих ёстой гээд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг ор тос х.орино гэсэн үг биш. Орчин үед монгол хүмүүст зориулсан гэр зөвлөмж гарсан. Гэр зөвлөмжийн дагуу хүн өдөр тутам таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн заавал хэрэглэж байх хэрэгтэй. Үүнд: Үр тариа, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ орно.

-Энэ таван төрлийн бүтээгдэхүүний аль нэгийг нь хэрэглээгүй тохиолдолд...

-Энэ таван бүтээгдэхүүүнээс аль нэгийг нь хэрэглэхгүй үед тухайн хүнсний бүтээгдэхүүнд байдаг шим тэжээлийн бодисын дутагдал үүсдэг. Үүнээс болж зохисгүй буруу хооллолт үүснэ. Орчин үед эрүүл амьдралын хэв маягийг хоёр зүйлтэй холбож үзэж байна. Нэгдүгээрт: зохистой хооллолт, хоёрдугаарт идэвхтэй хөдөлгөөнтэй байх. Энэ хоёрыг хослуулж чадвал эрүүл амьдарч чадна.

-Хязгаарлаж хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүн байдаг уу?

-Хоолны зохимж муудсан ходоодны архаг үрэвсэлтэй хүнд тодорхой хүнсний бүтээгдэхүүнд шим тэжээлийн бодис хангалтгүй хязгаарлалт өгдөг. Тухайлбал ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнд хоолны янз бүрийн амтлагч, соус, цэвэр сүү, түүхий ногоо, исгэлэн жимс, өөх тостой мах ордог. Ходоодны ө.вчтэй ө.вчтөнд эмчилгээ сувилгааны хоол гэж тусдаа өгдөг. Эмчилгээ сувилгааны хоол нь ердийн хоолноос тодорхой хүнсний бүтээгдэхүүнд хязгаар тавьдгаараа ялгаатай. Түүнээс биш ө.вчтэй хүн гээд хоол хүнс хязгаарлаж, х.орьж болохгүй. Өдөр тутам хэрэглэх таван нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэх нь зохистой.

-Элсэн чихэр, давс, өөх тосыг яагаад гурван цагаан х.ор гэж үздэг юм бэ?

-Өөх тос, элсэн чихэр, давсны дутагдал гэж хүнд бараг гардаггүй. Өөх, тос задрахаараа биед чихэр болж хуримтлагдана.

Давсны илүүдлээс үүдээд янз бүрийн эрдэс усны бодисын солилцоонд өөрчлөлт ордог. Өөх тос, элсэн чихэр, давсны илүүдлээс болж бодисын солилцооны эмгэг сүүлийн үед хүн амын дунд газар авч байгаа.

Хоносон хоол идэж болохгүй, бактери үржиж, халдвар авах боломж бүрдсэн байдаг
-Манайхны дунд хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Энэ нь ходоодны ө.вчин үүсгэх шалтгаан болдог уу?

-Хоносон, халаасан хоол идэх маш муу. Хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж ямар нэгэн халдвар авах боломж бүрдүүлдэг.

Тэгэхээр өрх бүр ам бүлдээ тохирсон бага хэмжээтэй амттай, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой. Хадгалж удаан байлгаж, хонуулж болохгүй.

-Хоолны хурц х.ордлого ходоодонд ямар нэгэн ө.вчин үүсгэх үү?

-Хоолны хурц х.ордлого ходоодны цочмог үрэвслийг үүсгэдэг. Цочмог үрэвслийг тухайн үед нь оновчтой эмчилж чадаагүй архагшуулснаас ходоодны архаг үрэвсэлд шилжинэ. Ходоодны архаг цочмог үрэвсэлтэй холбоотой хоолны хурц х.ордлого нь ходоод төдийгүй бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл зэрэг явагддаг. Хоолны х.ордлого авсан тохиолдолд цаг тухайд нь эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Ходоод угаах хэдэн арга байдаг вэ?

-Ходоод угаах хэдэн арга бий. Үүнд: Механик, хаймсуур залгиулах, бөөлжүүлэх зэрэг арга байна. Хүчил шүлт ууж х.ордлого авсан тохиолдолд хоёроос гурван литр буцалсан бүлээн ус ууж хоёроос гурван удаа давтан ууж буцаж огиулж бөөлжиж гаргана.

Мөн эдгээрээс гадна ходоод угаах, гэдэс цэвэрлэх йогийн дасгалын арга ч байдаг. Гэхдээ хаймсуураар ходоод угаах аргыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд л хийдэг юм.

Элэгний ө.вчтэй хүмүүст ходоод бөөлжиж угаах арга зохимжгүй
-Ходоод угааж байхад хүндрэл гарах тохиолдол байдаг уу?
-Байна. Хүчтэй бөөлжиж угааснаас улаан хоолойн доод хэсэг ходоодны хана цуурч цус алдалт өгдөг. Тэр тусмаа элэгний ө.вчтэй хүмүүст бөөлжиж угаах арга зохимжгүй. Мөн цусны даралт өндөртэй, жирэмсэн хүн хүчтэй огиулснаас даралт өндөрсөх, таталт өгөх, бөөлжих, хүндрэл гарна.

Хоол боловсруулах замын хагалгаа хийлгэсэн ө.вчтөний хагалгааны оёдол тавигдах цоорох, мөн химийн х.орт бодисны шинж чанарыг мэдэхгүй дурын уусмалаар угааснаас химийн урвалд орж хүндрэл гарах зэргээр хүндрэл гарна. Ходоод, гэдэсний цус гарч байгаа ш.архлаа ө.вчин, улаан хоолойн судас өргөссөн ба нарийссан үед, цусны эргэлтийн ө.вчний хүнд үед, ходоод химийн бодист түлэгдсэн зарим нэг тохиолдол, амны хөндий залгиурын хурц үрэвсэл, жирэмсний сүүлийн сард, улаан хоолой, ходоодны х.авдрын үед хаймсуур залгиулах аргыг хэрэглэж болохгүй.

-Ходоодны ө.вчнөөр ө.вчлөхгүйн тулд хэрхэн сэргийлэх вэ?

-Орчин үеийн анагаах ухаанд ө.вчин эмгэг үүсгэж буй шалтгаан нөлөөллийн 80 орчим хувь нь зохисгүй хооллолтын уршиг гэж үзэж байгаа. Иймд ходоодны ө.вчнөөр өвдөхгүй эрүүл явах үндэс бол зохистой хооллох юм. Зохистой хооллолт нь олон ойлголтыг багтаана. Үүнд: Зохистой найрлагатай, шим тэжээлээр баялаг, эрүүл а.юулгүй хүнсийг өдөр тутмын хоолондоо тохируулан хэрэглэнэ гэсэн үг юм. Ходоодны үрэвсэл ш.арх, х.авдрын ө.вчин үүсгэж буй нэгэн чухал хүчин зүйл бол хелико нянгийн халдвар гэж олон улсад хүлээн зөвшөөрсөн. Хелико бактерийн халдвараас сэргийлэх гол арга бол хүн бүрийн хувийн эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой. Хүн бүр эрүүл байхын тулд, эмгэгтэй хүн нь халдвараа бусдад тараахгүйн тулд хувь хүний эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй.

Тухайлбал хувь хүн тусдаа аяга халбагатай байх, бага насны хүүхдийг зөв хооллох, хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа сайтар угаах, гал тогооны хэрэглэлийг зохих ёсоор угааж цэвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой бэлтгэж боловсруулах зэрэг ахуйн энгийн соёлыг амьдралдаа хэвшүүлж сурах хэрэгтэй. Үйлчилгээний байгууллага, тухайлбал нийтийн хоолны газрын эрүүл ахуй, ариун цэврийн байдал, түүнчлэн эмнэлгийн багажны (ходоод, цөс угаах хаймсуур гуурс, дуран болон шүдний багаж гэх мэт) ариутгалтай ч урьдчилан сэргийлэх асуудал холбоотой.

Өөр нэг анхаарал татах зүйл бол өвдөлт, үрэвсэл намдаах эм зохистой хэрэглэх нь ходоодны үрэвслээс сэргийлнэ. Учир нь эдгээр эм нь ходоодны хүчлээс ходоодны ханыг хамгаалах үүрэг бүхий ходоодны ханыг хучдаг өтгөн, зузаан салсан бүрхүүлийг гэмтээдэг.

-Хамгийн сайхан аз жаргал гэвэл ...

-Эрүүл саруул, ө.вчин зовлонгүй, элэг бүтэн, өргүй амьдрах л хамгийн сайхан аз жаргал юм. Ажилдаа баяр баясгалантай ирээд, гэртээ баяр баясгалантай харьж байгаа хүнийг аз жаргалтай хүн гэж би боддог. Тиймээс хүн бүхний өөрт буй хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эрүүл мэнд гэдгийг алхам тутамдаа санаж явах хэрэгтэй. Ө.вчнөөс сэргийлэх хамгийн амархан, хамгийн хямдхан арга бий. Харин өвдсөн хойноо түүнийг эмчлэх хамгийн үнэтэй, эрсдэлтэй арга болдог. Та бүхэн аз жаргалтай амьдаръя гэж бодож байгаа бол эрүүл мэндээ хайрлаж, хамгаалж яваарай.

Г.Батцэцэг

HIUB.mn

 

Ц.Сарантуяа:Ходоодны архаг үрэвслийн эх суурь залуу насанд эхэлдэг. #ЗаавалУНШ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Ц.Сарантуяа:Ходоодны архаг үрэвслийн эх суурь залуу насанд эхэлдэг. #ЗаавалУНШ”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.