"Энхсаран" сувиллын гэх х эрэгт я ллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох х эргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Э рүүгийн х эргийн анхан шатны шү үхийн шүүгч Х.Доржсүрэн өнөөдөр 13:30 цагт хийхээр товложээ. Уг хэлэлцүүлгээр хавтаст х эргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцэнэ. Улмаар шү үхээр ши йдвэрлэх боломжтой гэж үзвэл г эмт буруутай эсэхийг дэнслэх хурлын товыг тогтоох юм. Харин уг есөн хүний үйлдлийг дутуу шалгасан гэж үзвэл п рокурорын хяналтад буцаана.

Есөн хүний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан Д.Мөнхбат тэргүүтэй иргэд бол тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд аж. Тодруулбал, “Энхсаран”-гийн удирдах албан тушаалтан, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагынхан зэрэг хүмүүст Эр үүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын ам инд а юул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх on "Энхсаран"-гийн гэх х эргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.