Хэрэв та хүүхэд болон өсвөр насандаа идэж байсан бүх зүйлээ идэж болно хэмээн бодож байгаа бол жин хасах, эрүүл биетэй байхад тань тэр бүх зүйл маш хүчтэй нөлөөлнө гэдгийг санаж яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний бие өөрчлөгдөж байдаг шиг бидний хоол хүнс ч бас өөрчлөгдөх учиртай. “Энийг идэж олно, Тэрийг биш!” гэх судалгааны баг ийнхүү 30 наснаас хойш идэж болохгүй хүнсний жагсаалтыг гаргасан байна.

1. Хольцтой тараг.

Нас ахих тусам бидний арьсанд үрчлээ нэмэгдэж, ямар ч бүтээгдэхүүн байлаа гэсэн нөлөөлөл нь багасдаг. Харин “Нуугдмал сахар” агуулдаг олон бүтээгдэхүүнүүд таны арьсыг илүү хурдацтай хөгшрүүлдэг байна. Жишээ нь талх, кетчуп, хольцтой тарагнууд. Хольцтой тараг идэх нь бүтэн M&M идсэнээс ч их сахар агуулдаг байна.

2. Лаазалсан шөл.

2013 оны нэгэн судалгаагаар лаазалсан бүтээгдэхүүн нь ц.усны даралт болон арьсны хөгшрөлтөнд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Өдөрт 2,300 миллиграм сод хэрэглэх ёстой хэмээн заасан байдаг бол лаазалсан нэг бүтээгдэхүүн дангаараа өдрийн содны 40%-ийг агуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй лаазанд агуулагддаг химийн нэгдлүүд хо.рт х.авдар, ү.ргүйдэл, илүүдэл жинтэй болох орчныг бүрдүүлдэг байна.

3. Поп Тартс.

Та яг одоо гараа өргөөд, хойшоо хэд алх! Поп тартс янз бүрийн сүлжээ дэлгүүрүүдээр орж ирэх болсноос хойш хүмүүс ихэд дурлан авч идэх болсон билээ. Гэхдээ энэ бол өдрийн туршид эрч хүчтэй байлгахын тулд их хэмжээний сахар хийсэн бүтээгдэхүүн юм. Чихрийн шижинтэй болохыг хүсэхгүй бол, мөн жин нэмэхээс зайлсхийхийг хүсвэл та үүнийг идэхээ болих хэрэгтэй.

4. Өглөөний цайн дээрх жигнэмэгүүд.

Бас л нэг чихэр агуулсан бүтээгдэхүүн. Та өглөөг шууд л чихрэн бүтээгдэхүүн идэж эхлүүлэх хэрэггүй. Зүрхний шигдээсээр нас барсан хүмүүсийн 38% нь чихрийн хэт их хэрэглээнээс болсон байдаг байна.

5. Тусгай К уурагтай бүтээгдэхүүн.

Фруктоз, декстроз, глицерин, сорбитол, цайрын исэл, шар сүүний уураг, далдуу модны тос. Үгүй ээ, энэ бол таны идэх ёстой бүтээгдэхүүн яав ч биш. Ийм жортой ямар ч бүтээгдэхүүн байлаа гэсэн та татгалзаарай. Өглөөний цайгаа уулгүй, ганц ширхэг ийм юм идэхэд л хангалттай гэж боддог ч бас л сахар агуулагдсан, зөв бус хооллолт юм.

6. Кола.

Хэрэв та эрүүл удаан амьдарч, гэр бүлээ одооноос эхлүүлье гэсэн бодолтой байгаа л бол ийм төрлийн ундаанаас татгалзах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл эдгээр ундаанууд будагч бодис, мөн маш их хэмжээний сахар агуулдаг. Үр тогтоох чадварт хамгийн их нөлөөлдөг зүйлс юм шүү.

7. Орео.

Таны хамийн дуртай амттан юм биш биз? Тун харамсалтай. Гэхдээ энэ бүтээгдэхүүн хоосон калори, мөн таргалалт дэмжих тослогтой байдаг. Түүгээр ч зогсохгүй дэлхий дээрх хамгийн эрүүл бус 40 хүнсний нэгээр нэрлэгдсэн байдаг байна.

8 & 9. Коктейль болон шар айраг.

Нас ахих тусам хүний бие алкохолыг зөв задалж чадахаа байдаг. Мөн шөнө нойр авахад хүртэл муу нөлөө үзүүлдэг байна. Мөн таны арьсыг муухай болгож, үрчлээс нэмэгдэж эхэлдэг.

10 & 11. Цагаан талх болон донат.

Хүний бие уг хүнсний нүүрс усыг чихэр болгон, тэрний ц.усан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ц.усан дахь сахарын хэмжээ болон таргалалтандаа анхаарахыг хүсэж байгаа бол үүнийг битгий хэрэглээрэй.

12. Ногоотой бургер.

Хамгийн анх цагаан үсээ олж харах мөч бол хэзээ ч мартагдамгүй мөч. Хэрэв та маш хурдан цагаан үстэй болохыг хүсэхгүй л байгаа бол ногоотой бургер идэхгүй байхыг зөвлөе. Мэдээж та цагаан хоолтон биш л бол шүү дээ. Хэдий витамин авах чухал ч ихдүүлэх нь бас тийм ч сайн биш аж.

13. Мөстэй кофе.

Хэрэв та арьсаа хурдан хөгшрөөсэй гэж хүсэхгүй байгаа бол кофег мөстэй уух хэрэггүй. Бид өдрийн турш арьсыг ядраадаг маш олон зүйлтэй нүүр тулдаг. Харин шөнө унтаж байх үед арьс эсүүдийг дахин сэргээдэг байна. Гэхдээ хэтэрхий их кофеин болон мөс нойрсож байх үед эсийн сэргэх явцыг удаашруулдаг байна.

14. Sugar-free бүтээгдэхүүнүүд.

Хүнсэнд агуулагдсан сахараас аюултай зүйл юу гээч? Сахар орлуулагч бүтээгдэхүүн. Та хэрэв ийм бичигтэй бүтээгдэхүүн (чихэргүй бохь, ундаа, амттангууд) байвал авах хэрэггүй. Амт оруулагч өөр төрлийн бүтээгдэхүүнүүд элгэнд муугаар нөлөөлдөг.

15. Пестицидээр баялаг бүтээгдэхүүн.

Хэрэв илүү өнөр өтгөн гэр бүтэй болохыг хүсэж байгаа залуучууд үүнийг уншиж байгаа бол нэгэн зүйлийг анхааруулъя. 30 наснаас хойш хэрэглэвэл үр тогтоох чадварыг бууруулдаг, гормонд нөлөөлдөг бүтээгдэхүүнүүд байдаг аж. Пестицидээр хамгийн баялаг хүнсний бүтээгдэхүүнд бол: алим, гүзээлзгэнэ, усан үзэм, тоор, цоохор майлз, бууцай, өргөст хэмх зэрэг юм.

16. Маргарин.

Транс тос агуулсан байдгаараа хүмүүсийн зайлсхийдэг бүтээгдэхүүн гэж хэлж болно. Та үүнийг зүрхний шигдээс болоход нөлөөлдөг гэж сонсож байсан бол мөн арьсанд ч маш муу нөлөөтэй аж. Өдрийн турш нарнаас болж гэмтсэн арьс уг тосны нөлөөтэйгөөр урвалд орж, арьсыг улам гэмтээдэг байна.

17. Халааж иддэг бүтээгдэхүүнүүд.

Шууд халаагаад идэхэд л хангалттай гэдэг бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай. Янз бүрийн химийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон тухайн хүнсийн хадгалалтанд нөлөөлсөн олон хүчин зүйлсүүд таны ходоод гэдсийг хямраах магадлалтай.

18. Гахайн мах.

Таны арьсыг тослогтуулж, наснаас нь эрт хөгшрүүлдэг тос агуулдаг бүтээгдэхүүн бол гахайн мах аж. Зүрхний шигдээс, таргалалтанд ч бас нөлөөлөдөг байна,

19. Амт оруулагч.

Янз бүрийн уух юманд амт оруулагч нэмсэн байдаг. Дээр дурдсанчлан чихэр орлуулагч, амт оруулагч нэмэгдсэн л бол та татгалзах хэрэгтэй. Чихрийн шижин, үргүйдлэ гэх мэт олон асуудлыг дагуулах өндөр магадлалатай.

20. Үйлдвэрийн попкорн.

Кино театрт таны нүдэн дээр хийж өгдөг попкорн бол хамаагүй ондоо асуудал. Харин янз бүрийн хаягтай, бүр гадаадаас ирсэн, ууталсан попкорн байвал татгалзаж байхыг зөвлөе. Транс тос агуулсан бүтээгдэхүүнүүдийн нэгт тооцогддог учир таргалалт, зүрхний шигдээс зэрэгт нөлөөлж, илүү хурдан хөгшрөх магадлалтай.

21. Цуу.

Нүдний доор бий болдог хар, хөх өнгийн толбо шиг зүйл бол цууны бас нэгэн нөлөө юм. Та хэрэв цуу хэрэглэсэн бол ус маш сайн ууж, тэр их давс бүхий бүтээгдэхүүнийг аль болох зөөллөхийг зөвлөе.

22 & 23. Салями болон хот-дог.

Мэдээж мах идэх нь бол зайлшгүй. Гэхдээ хэрэглэж болохгүй махан бүтээгдэхүүн гэж байна аа. Эрчүүдийн үр тогтоох чадварт заналхийлдэг бас нэгэн бүтээгдэхүүн бол салями болон хот-дог юм.

24. Кофетой зайрмаг.

Дээр бид мөстэй кофе хэрэглэж болохгүй гэсэн бол энд бас л кофетой холбоотой зүйл хэлэх болох нь. Кофеин таны нойр, үр тогтоолт, нүдэнд нөлөөлдөг. Хэрэв хангалттай нойр авч чадахгүй байгаа бол кофег мөстэй болон зайрмагтай хольж хэрэглэхээ болих хэрэгтэй.

25. Доритос.

Жил өнгөрөх тусам хүний бие калори шатаахдаа муу бож эхэлдэг. Харин энэ бол хамгийн их калори агуулдаг чипс юм.

26. Спорт уух зүйлс.

Хэдий амны цангаа тайлах тал дээр шилдэг нь боловч илүүдэл сахар, калори агуулсан энэ ундаа тийм ч сайн биш.

27. Сам хорхой.

Бид далайн орон биш учир бүх сам хорхой импортоор орж ирдэг. Хадгалалт тээвэрлэлтийн асуудлаас авхуулаад эрүүл мэндэд нөлөөлөх олон асуудал бий. Мөн хөхний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

28. Хэт болгосон мах.

Хэт их болгосон, бүр түлсэн маханд яг л тамхинд байдагтай ижил хэмжээний HCA агуулагдсан байдаг. Энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл бүрдүүлдэг юм.

29. Органик бус гүзээлзгэнэ.

Европ даяар хориглогдсон нь хүртэл учиртай. Ургуулахын тулд янз бүрийн химийн бодис хэрэглэж, нэг ёсондоо хүний биед ямар ч хэрэггүй хороор дүүрсэн гэсэн үг юм. Зүгээр чимэглэх төдийд ч хэрэглэхгүй байхыг сануулж байна.

30. Шарвингийн бэлэн зуурмаг.

GMO буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн агуулсан зүрхний шигдээс болгох өндөр магадлалатай бүтээгдэхүүнээр нэрлэгджээ. Зарим хүмүүс үүнийг амар хялбар гэж боддог тул өглөө бүр хүүхэддээ хийж өгөх нь бий. Гэхдээ нас ахих тусам нөлөө нь улам их болдог байна.

Эх сурвалж: Yahoo.com, UBLIFE.mn

Сэтгэгдэл үлдээх on 30 нас хүрээд ИДЭЖ БОЛОХГҮЙ 30 хүнс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.