Шведэд хог хаягдал нь дуусч, тус улс бусад улс орнуудаас дахин боловсруулах хог импортлоход бэлэн болсон тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулан гайхашруулж байна.⠀Шведэд гэр бүл болгон өөр өөр хог хаягдал хийх 6-аас 7 хогийн сав байдаг, тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад. Үүнээс гадна дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулагдсан хогийн сав байдаг аж. Стокгольмын ямар ч балчир хүүхэд чихрийн цаасаа гудамжинд хаях байтугай буруу хогийн савруу хаядаггүй. Ийм дадлыг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд зааж өгдөг юм байна. Шведэд хогоо буруу саванд хийсэн байна гэж торгодог юм байна. Тус улсад 1961 оноос эхлэн хог хаягдлын тээвэрлэлтийг газар доорхи хийн хоолойгоор хийдэг болсон юм байна.Бүх хогны дөнгөж 7% нь хогийн цэгруу ачигддаг бөгөөд бусдыг нь эсвэл шатаанаа эсвэл дахин боловсруулалтанд оруулдаг. Стокгольм хотын эрчим хүчний 45% -ийг хог хаягдлаас гаргаж авдаг юм байна. Одоогийн хог хаягдлын хомсдол нь Шведуудын хувьд том асуудал болж магадгүй юм байна, учир нь тэд орон сууц халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнхи хэсгийг хогноос гаргаж авдаг юм байна. Хөрш Норвеги улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлж болохоо илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх on ШВЕД УЛСЫН ХОГ НЬ ДУУСЧЭЭ...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.