Доор буй газруудад нэгэн үе хүмүүс аж төрж, амьдарч байсан бөгөөд тус бүр янз бүрийн шалтгааны улмаас орхигдсон юм. Одоогийн байгаа байдал нь жихүүдэс төрөм эсвэл аймшгийн киноны зураг авалтанд тохирохоор болсон байна.

АНУ, Калифорни муж, Боуди тосгон

1876 онд байгуулагдсан Боуди хот тухайн үедээ алт, мөнгөний уурхайчдын хот байжээ. Тухайн үедээ хүмүүс нь тансаг сайхан амьдардаг байсан ч алт мөнгө дагасан зугаа цэнгэл газар авсан байна. Энэ байдал урт удаан хугацаанд үргэлжилсэнгүй, хот дампуурч, 1940 оноос эхлэн жинхэнэ сүнстэй хот гэж нэрлэгдэх болсон. Одоогоор дэлхийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн сүнстэй хот гэж хүмүүс ярьдаг гэнэ.

АНУ, Пенсилван муж, зүүн бүсийн шорон

1829-1971 оны хооронд Филаделф хотын зүүн бүсийн шорон ажиллаж байжээ. АНУ-ын хамгийн аюултай хоригдлууд энд хоригддог байсан байна. Тухайлбал Аль Капоне энд хоригдож байсан юм. Шоронг хаасны дараа жуулчдад үзүүлэх зорилгоор ашиглах болжээ.

Польш улс Ченстохова төмөр замын буудал

Польш улсын аж үйлдвэрийн алтан үеэр Ченстохова хотод энэ төмөр замын буудал баригджээ. Харин одоо Европын нутаг дэвсгэрт буй хамгийн ер бусын жуулчлалын бүс болсон гэж хэлж болно.

Тайланд улсын Сатхон барилга

Тайландын эдийн засгийн их өсөлтийн үе буюу 1990 оны эхээр бизнес эрхлэгчид яг л хэдэн жилийн өмнөх монголчуудтай адилаар барилгын салбарт хүч түрэн орж, олон тооны өндөр барилга зэрэг баригдаж эхэлсэн байна.  Гэвч удалгүй Азийн санхүүгийн хямрал эхэлсэн нь Тайландыг улсыг ч тойрсонгүй. Ингээд зогссон барилгуудын нэг энэхүү Сатхон барилгыг одоо нураая гэтэл шинэ барилга барихаасаа үнэтэй байгаа тул ийн царцжээ.

АНУ, “North Brother Island”

Энэ нь эмнэлгийн барилга байгууламж байсан бөгөөд 1885 оноос 1930 оны сүүл хүртэл ажиллаж байжээ. 1963 он хүртэл эмнэлэг хаалгаа барьсан байна. Харин одоо балгас болсон, аюултай барилга юм.

Германи улс, “Чөтгөрийн уул” /The Teufelsberg/

Баруун Германд байрлах энэ барилга нь нацистуудын цэргийн коллеж байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Англи-Америкийн бөмбөгдөлтөнд өртсөн энэ барилга хоёр Германыг заагласан Берлины ханыг нураасны дараа хэд хэдэн эзний гарыг дамжсан ч Берлин хотын эрх баригчид эзэмшлийг нь түтгэлзүүлсэн байна.

Белги улс, Миранда цайз

Францын хувьсгалын үеэр энэ цайзнаас Белгийн улс төрийн зүтгэлтэн Лийдэкэрк Боуфортыг гэр бүлийн хамтаар албадан гаргажээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас 1980 оны эцэс хүртэл Белгийн үндэсний төмөр замын компани өнчин хүүхдүүдийн зуны зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаад 1991 онд санхүүгийн асуудлын улмаас татан буулгажээ. Энэ цагаас хойш энэ цайз орхигдсон газар болж хоцорсон байна.

Хойд Солонгос, (БНАСАУ) Кёон-Дон (Энхтайваны тосгон)

 БНАСАУ, БНСУ хоёрын дунд орших энэ тосгон 1953 хоёр Солонгосын цуст хагарлын улмаас орхигдсон хот болсон байна. Харин Хойд Солонгос одоо сурталчилгааны зориулалтаар ашиглаж байгаа гэнэ.

Бразил улс, Фордланди

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Генри Форд 1927 онд энэ барилгыг барьж байжээ. Тэрбээр тухайн үедээ усан сан, гольфийн сургалт, америк бүжгийн сургалт гэх зэрэг олон зүйлийг сэдэж хийж байсан ч нутгийн уугуул иргэд зарим санаанд нь дургүйцлээ илэрхийлж байж. Ялангуяа архины эсрэг байгаад нь тун таагүй хандсан бөгөөд энэ нь даамжирч Бразил ажилчид болон үйлдвэрийн Америк өндөр албан тушаалтнуудын хооронд зөрчил үүсгэсэн юм. 1930 онд нутгийн ажилчид менежер, ахлах ажилчдаа ой руу хөөж, машинуудыг гол руу живүүлж эсэргүүцлээ үзүүлсэн. Ингээд энэ газар орхигдсон газрын тоог нэгээр нэмжээ.

Синай цөлийн кино театр

Нэгэн баян франц эр найзуудтайгаа элсэн цөлөөр зугаалж яваад “энд л кино театр барих хэрэгтэй” гэж шийдсэн байна. Ингээд Каир-аас эрчим хүчний генератор авч, зуун суудалтай, том аварга дэлгэцтэй задгай кино театр бий болгосон байна. Хамгийн эхний үзвэрээ үзүүлэхэд бэлэн болсон байсан ч нутгийн иргэдэд уг санаа таалагдаагүй тул тэд генераторыг эвджээ. Элсийн цөлийн дунд хэсгээр аялахдаа хэзээ ч кино үзүүлэхгүй, кино театрыг олж харах боломжтой.

Кипр улс, Вароша

1970 оны эхээр Вароша нь тэрбумтнуудад зориулсан өндөр зэрэглэлийн далайн эрэг орчмын бүс байжээ. Гэвч Туркүүд 1974 оны 8 сард Киприйг довтолсноор 15000 иргэд дүрвэж явсан байна. Ихэнх нь гэртээ эргэж харих горьдлоготой байсан ч улс төрийн шалтгааны улмаас орон гэртээ очиж боломжгүй болсон юм.

Колумб улс Салто зочид буудал

Салто нь1924 онд Текүиндам хүрхрээний дэргэд байрладаг тансаг зэрэглэлийн зочид буудал байжээ. Гэвч Богота голын бохирдол ихээр нэмэгдэж, жуулчдын очих сонирхол буурсан байна. Удалгүй амиа хорлох хүсэлтэй хүмүүсийн дийлэнх нь энэ газрыг сонирхдог болсон болохоор сүнстэй зочид буудал гэдэгт итгэцгээдэг гэнэ.

АНУ,  Флорида, “Discovery Island”

Нуурын уснаас үл мэдэх аюултай бактер олдсон учир энэ Диснейн паркийг 1999 оны 7 сард хаасан байна.

АНУ, Холи Лэнд

1958 онд Жон Греко энэ паркыг барьсан бөгөөд 1960-1970 онд хүмүүс их сонирхон очдог байжээ. Нэг жилд л 40000 гаруй хүн очдог байсан байна. 1982 онд засвар хийж, дахин өргөжүүлэх зорилгоор Грекопаркыг гэнэт хаасан бөгөөд 2 жилийн дараа тэрээр зуурдаар нас барсан байна. Ингээд дахиж хэзээ ч нээгдээгүй юм.

АНУ, Массачусетс, Орфей театр

1912 оноос 1959 оны хооронд ажиллаж байсан Орфей театрын ар талын хэсэгт супермаркет болон хэдэн айл амьдардаг ч үндсэн гол танхим болон дийлэнх хэсэг нь ашиглагдахгүй хэвээр байгаа юм. Зарим ашгийн бус төрийн бус байгууллагуудын санаачлагаар сэргээн засварлаж, соёлын урлагийг түгээн дэлгэрүүлнэ гэж ярилцаж байгаа гэнэ.

Канарын арал, Америкийн СС хөлөг

10533060-SS_America-1485870806-1000-2efd1980af-1485886907
Сэтгэгдэл үлдээх on Таны очиж сонирхож болохуйц 15 орхигдсон газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.