Эмээ өвөө, ахмад үеийнхэн уучлаарай, Ээжээ охиноо уучлаарай. Та хэдий МАН намч гэсэн охин нь өнөөдөр үүний эсрэг зогсоно. Миний хүсэл мөрөөдөл, миний бүтээх нийгэм өөр. Биднийг унтаж байх хооронд, Монгол хүнийхээ саруул ухаанд итгээд сууж байх хооронд, төр засгаа хүндэтгээд хараад сууж байх хооронд, угаасаа л иймшдээ гээд новшийн нийгмээ хүлээн хүлээн зөвшөөрөөд сууж байх хооронд бидний үе тэнгийн нэг залуу өөд боллоо... Үнэн хэрэгтээ бид л үүнийг яриад суугаад харамсахаас биш өнөөдрийн энэ эмгэнэлт хэрэг маргааш гэхэд өөр нэг мэдээгээр таг дарагдана бас өөр нэг аминд хүрэхийг үгүйсгэхгүй.Япон улсад бас докторт сурдаг нэг залуу гацсанаас болж маш их сэтгэл санааны дарамтанд орж сэтгэцийн эмгэг тусан хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон. Биеэ хянах чадваргүйгээс болж Япон хүний биед халдан одоо шоронд сууж байгаа...Хэрвээ хэлээ нээсэн байсан бол Монгол хүнээ дээдэлдэг улс байсан бол өнөөдөр эдгээр залууст ийм эмгэнэлт хэрэг тохиолдохгүй байсан. Үнэхээр тэвчиж ханалаа. Засгийн газар бүх чадлаараа хичээж ажиллаж байгаа дуугай бай бла бла гэдэг үгнээс ч залхлаа. Ухаалаг шийдвэр, ухаалаг бодлого, ухаалаг төр засаг, ухаалаг судалгаа гэж юу юм бэ? Заавал өөрсдийн чинь хүүхэд хүчиндүүлж байж, заавал өөрсдийн чинь хүүхэд үхэж байж, заавал өөрсдийн чинь хүүхэд гадаад улсад гацаж байж зовлонг нь ойлгох гээд байгаа юм уу? Би үнэхээр, үнэхээр залхаж байна !!!би угаасаа л иймшдээ гээд хүлээн зөвшөөрөөд суухгүй өөрчилмөөр байна.Бичиг цаас, албан бичиг, хүсэлт шударга ёсны төсөл энээ тэрээ бичээд суухгүй. Хүүхдээ биш? Улсаа биш намаа шүтдэг эмээ өвөө ах эгч нарын хөгшин илжирсэн школоор явахгүй.Улс төр хийгээд байгаа хүмүүстэй улс төр хийж заваан МАН.Г УНАГААНА. Та нар ч бас ойлгож ухаараач!!! Бид хичнээн сурч боловсроод, ухаан суугаад ,хийж бүтээгээд эцэст нь ТӨР гэдэг ТӨМӨР нүүртэй халз тулгарч цохиулж байгаагаа!!!

ЖИЧ: ТЭР ЗАЛУУГИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ УЧИР Хэн гэдгийг нь мэдээж задруулахгүй!!!Энэ зөвхөн надад хандсан кэйс.Өөр зөндөө л байгаа байх.

Г.Эрдэнэзул

Эмээ өвөө ахмад үеийнхэн уучлаарай-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Эмээ өвөө ахмад үеийнхэн уучлаарай”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.