Intel inside, HTC, Calvin Klein, Versace зэрэг хэд хэдэн брэндийн моделиор ажиллаж буй монгол залуу Б.Алтангэрэл болливудын ертөнцөд хөл тавьж, жүжигчний гараагаа эхлүүлжээ. Энэ нь монгол хүн Энэтхэгийн кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэрбээр энэ онд болливудын Pattas хэмээх адал явдалт кинонд Металиан гэх эсрэг дүр бүтээсний зэрэгцээ Хонконгийн бослогын тухай өгүүлэх The Two Brothers богино хэмжээний кинонд гол дүр бүтээсэн аж. АНУ-ын Diablo Valley College-д суралцдаг тэрбээр холимог тулаанаар хичээллэж, UFC холбооны тамирчин болохоор бэлтгэж байгаа юм.

zgm.mn

Сэтгэгдэл үлдээх on Холимог тулааны тамирчин монгол залуу болливудад хөл тавьжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.