2020 оны сонгууль ид дундаа явж байна.Энэ сонгуулиар шинээр гишүүн болохыг горилогч маш олноороо түрэн гарч байна. Монголд гишүүн болдог хэд хэдэн арга байдаг. Зарим нь мөнгөөр, зарим нь бизнесийн бүлэглэлүүдийн гар хөлний үзүүр болж. Ихэнхдээ МАНАН-гийн шугамаар болдог. Бас нэг өвөрмөц арга бол Намбарын Энхбаяр гэдэг хүний оймсонд хавчуулагдах. Энэ аргаар жил жилийн сонгуулиар нэжгээд хүн гишүүнийн сэнтийд залардаг. . Энэ дотроо сайн муугаараа хамгийн алдартай нь О.Баасанхүү. Харин энэ удаагийн сонгуульд бас Энхбаярын оймсонд хавчуулагдаж гарах хэд хэдэн хүн байна гэж судлаачид харж байна. Тэдний нэг нь Сүхбаатарт дүүрэгт нэр дэвшиж буй Зуунайн Шагдарсүрэн гэгч бололтой. Уг нь Н.Энхбаяр өөрөө дэвшихээр бэлдэж байсан Сүхбаатар дүүрэгт энэ хүн яагаад гэнэт гараад ирэв? Намдаа олон жил зүтгэсэн Сүхбаатар дүүргийн түмтийн дарга Дуламсүрэн, 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн Удвал нарыг жийж, МАХН-ын квотыг дангаар эзэгнэтэл айхтар улс төр хийдэг энэ нөхөр хэн бэ? 2020 оны сонгуульд нэр дэвшигчид дотор хамгийн өндөр боловсролтой нь гэсэн нийтлэл ч тууж явна. Яагаад ийм хүн гэв гэнэт МАХН-д цойлов гэдэг асуулт гарч ирнэ. Холбоос нь холынх бололтой. Бие дааж сонгогдсон Монголын анхны гишүүн болох Зуунай гэж нэгэн улс төрч 1990-ээд онд од болж байв. Энэ хүнийг цагтаа дараагийн Ерөнхийлөгч гэж үздэг байсан гэлцдэг. Тэгвэл Н.Энхбаяр нь Зуунай гишүүнтэй ойр харилцаатай, бараг улс төрчийн хувьд багш шавь, ах дүүгийн барилдлагаатай шахуу байсныг мэдэх нэг нь мэднэ. Тэгэхээр Энхбаяр өөрийн хүү Батшугарыг Сонгинохайрханд уяхын зэрэгцээ өөрийн багшийн хүү Шагдарсүрэнг Сүхбаатарт уяж оймсныхоо гишүүдийн тоог нэмэхээр тооцоолж суугаа бололтой. Судалгаанаас үзэхэд нэлээдгүй рейтинг өндөртэй байгаа гэгдэж буй Шагдарсүрэн гэгч энэ янзаараа бол Сүхбаатар дүүргээсээ гишүүнээр сонгогдож, Энхбаярыг долигонож гүйсэн нөхөд оймсны гишүүн болдог буруу жишгийг улс төрд тотгоох шинжтэй байна.

Сэтгэгдэл үлдээх on Дараагийн оймсны гишүүн Зуунайн Шагдарсүрэн гэгч үү?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.