Монгол Улсын Засгийн газар 2012 онд гадаадын хөрөнгийн зах зээлд хэл ам дагуулж болгосон “Чингис” бондын өр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж чадахгүй сууж байна. Мөн оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний маргааны асуудлаа шийдэж чадахгүй байна. Гадаадын арбиртын шүүх хурал дээр Монгол Улсын Засгийн газар дуудагдах болгондоо гадаадын хуульчдад хэдэн сая ам.долларын төлбөр төлж, эцэст нь ялагддаг гашуун түүхтэй. Гэтэл Чингис бондын нийт дүнгээс бараг 10 дахин их хэмжээний бондын санхүүжилтийг З.Шагдарсүрэн гэх залуу босгожээ.

З.Шагдарсүрэн нь 2006-2008 онд дэлхийн санхүүгийн том төв болох  Английн нийслэл Лондонд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/-ны төв оффист бондын санхүүжилт хариуцсан хуульчаар 2 жилийн хугацаанд ажиллахдаа 10 гаруй тэрбум ам.долларын бондын санхүүжилт татаж чадсан ажээ. Компанийн бондын санхүүжилтийн нарийн төвөгтэй, олон харилцааг зохицуулсан гэрээ хэлцэл, своп хэлцэл зэргийг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкны мэргэшсэн хуульчидтай тохиролцож хийх нь хуульчийн хувьд ихээхэн ур чадвар, туршлага, мэдлэг, мэргэжлийн өндөр түвшний гадаад хэлний мэдлэг шаардсан ажил байдаг. Үүнийг тэрбээр түүртэлгүй 2 жилийн хугацаанд хийж олон тэрбум долларын санхүүжилт босгосон нь үнэхээр бахархалтай. Хэрэв Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр түүн шиг олон улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээл дээр хийгддэг хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажилладаг туршлагатай, мэргэшсэн хуульчийг ажиллуулсан бол бид өнөөдөр “хамгийн муу” гэрээний жишээ болоод арай ч ийм байдалтай байхгүй байжээ.

З.Шагдарсүрэн нь олон улсны түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн хуульч ажээ. Энэ мэт залуу, чадварлаг боловсон хүчнээ монголчууд бид сонгох цаг нь болжээ.

Олон улсын санхүүгийн зах зээл дээр 10 гаруй тэрбум долларын хөрөнгө босгосон монгол залуу-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Олон улсын санхүүгийн зах зээл дээр 10 гаруй тэрбум долларын хөрөнгө босгосон монгол залуу”

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.