Чиний төсөөлж чадах бүх зүйл бодитой 😱
Би арван жилдээ их олон зүйлийг мөрөөддөг байсанлдаа. Гэхдээ энэн дундаас хамгийн онцгой нь кино үзээд дуусах болгондоо ядаж халит гараал өнгөрдөг дүр бүүр байг гэхэд гараа оруулчаад энэ миний гар гэх юмсан гэж хүсдэг байлаа ✌️😊 Өөрөө урлагт маш их сонирхолтой боловч жоохон ичимхий бас манайханд урлагийн хүн байхгүй хөдөө орон нутагт ийм чиглэлээ хөгжүүлэх боломж гэх зэрэг олон шалтгааныг өөртөө үүсгэж энэ мөрөөдөл төдий л байлаа.
Би 10жилээ Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд төгсөөд МУИС д урилгаар элсэн орж суралцах болсон юм. Тэгээд нэг өдөр фэйсбүүк ороод байж байсан кинонд тоглох сонирхолтой хүүхдүүдийг шалгаруулалтанд урьж байна гэсэн зар байхыг харлаа 😱яг сургууль орохын өмнө байсан болохоор өгөөд үзэхээр шийдсэн юм💪👩Гэхдээ л зөндөө олон янз бүрийн авьяастай хүүхдүүд ирнэ шүү дээ 🤔гэсэн бодол толгойд минь эргэлдсэнлдээ 🙁 За ингээд ямар ч байсан хотод ирээд хичээл сонголт эдрээ хийгээд (би чинь бас болоогүй шинэхэн оюутан шүү дээ 😅👩‍💻) Тэгээд шалгаруулалтын сүүлийн өдөр боллоо 🎬 Би ч хайж байгаал ямарч байсан олоод ирлээ. Тэгээл орсон дүүрэн хүүхдүүд тэнд ч энд ч юм бэлдээл 🙄Ядаж байхад бүгд 2,3аараа ирчжээ😬Тэгсэн нэг цайрайлаг 😍ах ирсэнээ анкет бөглөөрэй тэгээд энийг уншаад бэлд гээлл анкетаа бөглөөд 2охинтой танилцаад дүрээ бэлдэж эхэллээ 😋Тэгсэн нэг охин нь дууны клип бичлэгэнд байнга оролцдог бас өндөөр царайлаг би ч яанадаа гэж бодоол 😑нэг харьдаг ч юм уу? гэсэн бодол төрөөл "дотроо чи яах гэж ирлээ ядаж зүгээр ороод үз чи чаднаа гэлл " өөрийгөө хөөрхөн зоригжуулаал байлаа 😅😂 За тэгсэн бид 3н ээлж ороод очтол 4,5хүн сууцан бүгд л жигтэйхэн гоё 😱 гэхдээ аймар харагдаж байсан. Тэгээд за одоо өөрсдийгөө эхлээд камерын урд танилцуул тэгээд бэлдсэн хэсгээ үзүүлнэ,шаардлагатай гэж үзвэл нэмэлт даалгавар өгнө гэлээ . За одоо юу гэх үү яахуу гэлл бодоод яг тийм үед юу ч орж ирэхгүй зүрх чинь тэр дотор түг түг түг байнгын хурдацтай,цуг орсон нэг охин маань өөрийгөө танилцуулал дуулаал клип эдэрт тоголж байснаа яриад дууслаа би одоо юунд ч орж байгаагүй ямар сум аймагтаа гээд яритлаа нь ч биш 😅😅гэлл байжаагаал сайн байцгаана уу намайг......... өө бас санасныг бодвол камерын өмнө их гайгүй яричлаа баярлаал бид3 нөгөө хэсгээ үзүүлээл дуустал тэр урт үстэй охин нь ..... ийм байдалд байна гээд энэ эгчтэйгээ харьцаад ярь бас дуугүй үйл хөдөллөөрөө үзүүлдээ гээл би ч хичээгээл үзүүллээ өө дүүрсэн гээл (гэхдээ тэр үед мэдэрсэн мэдрэмж үнэхээр гоё байсан 😊азаар өөрийнхөө хэмжээнд сайн байсан болохоор) за болсон хариуг нь тэгж байгаад утсаар мэдэгдэнэ гээд гаргав. Тэгсэн хариу ирдэггүй ээ би ч зза би угаасаа тийм олон хүүхэд дундаас гээл шинэхэн оюутан сургууль дотроо бас анги эдрээ олохгүй манаргаад их завгүй л байлаа 😂😅👱‍♀️ Тэгсэн нэг өдөр утас дугараал авсан: нөгөө студи -с яриж байна чи гол дүр гэнгүүт хооох гээл уйлдагийн даваан дээр шалгаруулалтанд 250хүүхдээс20д үлдэж чадлаа маргааш ирж гол дүрийн шалгаруулалтанд ор гэдийн дахиал 😝зүрх түг2 одоо бүүр аймар хүүхдүүдтэй үлдсэн (гэхдээ би хичээвэл чадна) гэж бодоол за баярлалаа гээд таслав. Тэгээд хувцас хунараа бэлдээл хэрэндээ л бөөн юм болж 2р шатанд ороод бас хариу нь гарахгүй удаал би ч 1р шатнаас илүү хүлээлт догдлол тэгсэн гол дүрд тэнцээгүй гэхдээ туслах дүрд тоголохоор болсон гэв. Өө гээл сууж байснаа гэнт инээд хүрээд 'хүн ч айхтар шуналтаймаа гэсэн бодол төрөөд' гараа гаргачих юмсан гээд байсан хүн чинь бүүр туслах дүр авчаад гээд бөөн баяр болоол гэрийхэндээ хэлэх их гоё мэдрэмж байсан. Ер нь би их сэтгэл хөдлөл ихтэйлдээ 😅☺️ Ингээд Кино хэрхэн бүтдэг шантрах,зовох,загнуулах,өлсөх,даарах,бүх л зүйлд бэлэн байх хэрэгтэй гэдгийг мэдэж киноны нээлтэнд анх очиж өөрийгөө үзэж үзсэндээ 😊😊😊Мөрөөдөлдөө ингэж л хүрч байсан юм даа би 👩😊 гэхдээ хүн их шуналтай би энийгээ дахин нэмэн хэтрүүлж бодсоор л байгаа тэрэндээ ч бас хүрнээ 👊
Ингээд бодохоор бидэнд зориг итгэл дутдаг болохоос шийдвэл юуг ч хийж чаддаг байх аа 🤔 Намайг анх яаж кинонд тоголсон тухай олон хүн асуусан болохоор Энэ нийтлэлээрээ хэн нэгэнд итгэл хайралхыг л хүсэж бичсэн юм шүү 👩‍💻
Чи бол энэ дэлхийд цор ганц яг л нар шиг ☀️ хүссэн зүйлээ оролдоод үз

Сэтгэгдэл үлдээх on Танилц Э.Отгончимэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.