Зэвсэглэлээс хасагдан төмрийн хогонд ачигдахаа хүлээж байсан “С-130” бөмбөгдөгч онгоц аврагдаж шинэ албандаа гарчээ. Дэлхийн 70 гаруй орны армид нийт 2500 ийм бөмбөгдөгч байгаагаас Америкд 200 гаруй үлдсэн. Хэдийгээр энэ онгоц хуучирсан ч онгоцны бөмбөг хаях нарийн оновчтой төхөөрөмж нь одоо ч ашиглаж болохоор гэнэ. Америк даяар цөлжилтийн аюул нөмөрсөн. Цөлжилтийг зогсоохын тулд хүн хүрч чадахгүй эзгүй хээр, цөлийг ойжуулах шаардлагатай ч энэ ч хүн хүч, хөрөнгө мөнгөний ихээхэн зардал гардаг. Ийм хүндрэлтэй тулаад байгаа Массачусетс мужийн захиргаад “Lockheed Martin Aerospace” компани хуучин бөмбөгдөгч онгоцыг ашиглах санал тавьсаныг хүлээн авчээ. “С-130” нь агаараас минажүүлэх зориулалттай бөмбөгдөгч агаад маш нарийн оновчтойгоор миныг хаядаг. Мужийн захиргааны хийсэн судалгаагаар хүн хүрэхэд хэцүү хээр тал, цөлийг байлдааны онгоцоор бөмбөгдөж үрслүүр суулгах нь ойжуулах компанийг хөлсөлсөнөөс 2-3 дахин хямд тусах тооцоо гарчээ. Тооцоогоор нэг ажилтан өдөр 1000 хүртэл үрслүүр суулгах боломжтой бол нэг бөмбөгдөгч нь мөн өдөрт маш том талбайд шинэхэн үрслүүртэй 900 мянга хүртэлх ногоон “мина” хаях чадалтай аж. Үрслүүртэй ногоон “мина”-ыг нарийн боловсруулж хийжээ. Газарт гүн шигдэх конус хэлбэрт үзүүртэй “мина” болгонд нэг үрслүүр хийнэ. Хөрсөнд гүн шигдэнгүт “мина”-ын гэр задарч үрслүүрийг суулгадаг аж. Өдгөө хуучирсан бөмбөгдөгчид мужийн хүн хүрч чадахгүй хээр тал, цөлийг бөмбөгдөж байна. Мөн Канад, Австрали болон Египетээс захиалга авчээ.

Alim.mn

Сэтгэгдэл үлдээх on Америкт цөлийг бөмбөгдөгч онгоц ашиглан үрслүүртэй “мина”-ээр “бөмбөгдөн” ойжуулж эхэлжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.