Гэр хороололд тав тухтай амьдарч болдгийг СХД-ийн 30-р хорооны хамбын гуравдугаар гудамжинд оршин суугч иргэд харуулж байна. Япон улсад 10 жил амьдарсан Б.Цэвээнсүрэн хөршүүдээ уриалан, амьдрах орчноо эрүүл, тохилог, эко болгожээ.

Б.Цэвээнсүрэн 2003-2012 оны хооронд гэр бүлийн хамт Япон улсад ажиллаж, амьдарчээ. 2012 онд Японд цунами болсны дараа  тэд эх орондоо эргэж ирсэн ба Монголд шөнө буусан болохоор эхлээд хүмүүс гудамжиндаа мод их тарьдаг болжээ гэж харжээ. Гэтэл өглөө сэрээд мод гэж андуурсан ургамал нь халгай байхыг хараад тэр бүгдийг өөрчлөх хүсэл төрсөн байна.

Гэр хороололд амьдардаг иргэд өөрсдийн хашаагаа тохижуулсан олон сайхан жишиг байдаг. Гэхдээ нэг дутагдал нь зөвхөн хашаан доторхоо буюу хувийн орон зайдаа анхаардаг байх. Харин хашаанаасаа гарч, олон нийтийг хамарсан сайхан орчин бүрдүүлэх нь хэчнээн олон хүнд хэрэгтэй болохыг болохыг энэ жишээ харуулж байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл үлдээх on Японд 10 жил амьдарсан Б.Цэвээнсүрэн Хамбын гудамжийг ӨӨРЧИЛЖЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.