Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгосын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

Тэрбээр өмнө нь Монгол улсын усан спортын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2013 онд Бангкокийн их сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсжээ. Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим оронд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтран ажиллажээ. Түүнчлэн 2012 онд Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай.

HiUB.mn
Сэтгэгдэл үлдээх on Солонгос кинонд гол дүр бүтээсэн Монгол залуу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.