Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян 10 эрхмийг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа ямар нэгэн хөрөнгө өвлөж авснаар бус өөрсдийн зүтгэлээр баяжсан эрхмүүдийг хөрөнгөөр эрэмбэлж гаргадаг билээ. Иймээс Ойрхи Дорнодын орнууд болох Саудын Араб, Кувейт гэх мэт орнуудын шахууд энэхүү жагсаалтад ордоггүй байна. Мөн Их Британы Хааны гэр бүлийн хөрөнгө нь хэн нэгний хувийн өмч биш ба титмийг зүүсэн хүнд өв хөрөнгө дамжин явдаг аж. 

Энэхүү жагсаалтыг 2020 оны зургадугаар сарын 18-ны байдлаарх хөрөнгө дээр үндэслэн гаргажээ. 

-Жефф Бэзос - 158,9 тэрбум ам.доллар-

Жагсаалтыг тэргүүлж буй эрхэм буюу дэлхий дээрх хамгийн баян хүн бол Жэфф Бэзос юм. Анх 1994 онд АНУ-ын Сиатл хот дахь машины гаражид “Amazon” сайтаа эхлүүлж байсан тэрээр одоо 56 настай юм. Amazon нь дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр бөгөөд үүнээс гадна Amazon Prime, Amazon Music зэрэг 8 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

-Билл Гейтс - 109,4 тэрбум ам.доллар-

“Microsoft”-ийн компанийн үүсгэн байгуулагч энэхүү эрхмийг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр эхнэртэйгээ хамт “Bill & Melinda Gates Foundation” гэх дэлхийн хамгийн том хувийн буяны байгууллагийг эзэмшдэг. Тус сан нь 2020 оны тавдугаар сар гэхэд коронавирусний эсрэг 300 сая ам.долларыг зарцуулжээ. 

-Бэрнард Арнаулт болон түүний гэр бүл - 102,6 тэрбум ам.доллар-

Гуравдугаар байранд Францын иргэн Бэрнард Арнолт бичигдэж байна. Louis Vuitton, Sephora гэх мэт 70 гаруй томоохон брэндүүд түүний харьяанд үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн тэрээр урлагийн бүтээл цуглуулагч юм. 

 -Марк Цукерберг - 86,9 тэрбум ам.доллар-

2020 оны дөрөвдүгээр сард түүний хөрөнгө 54 тэрбум ам.доллар байсан бол одоо 86 тэрбум ам.доллар болж жагсаалтын дөрөвдүгээр байранд оржээ. Мэдээж хэрэг Facebook нь энэхүү цар тахлын үед хүмүүсийн харилцаа холбооны гол хэрэгсэл болж байгаа билээ.

-Уоррен Баффетт - 71,8 тэрбум ам.доллар-

Түүний эзэмшилд байдаг Berkshire Hathaway корпораци  нь дотроо 60 гаруй компанитай юм. Одоо 86 настай тэрээр дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг юм. Хамгийн анх 11 настайдаа хувьцаа худалдан авч эхэлсэн ба 13 настайгаасаа эхлэн татвар төлж эхэлсэн байна. Мөн тэрээр өөрийн бүх хөрөнгийнхөө 99%-ийг тарааж өгөхөө амласан байна.

-Стив Балмер - 69,2 тэрбум ам.доллар-

Билл Гейтс, Балмер 2 Харвардад нэг ангийн найзууд байжээ. Түүний дараа 1980 онд Балмер “Microsoft”-д ажилтнаар орж гараагаа эхлүүлж байсан юм. 2000-2014 оны хооронд Microsoft-д хэцүү үе тулгарч байхад Балмер гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

-Ларри Эллисон - 68,1 тэрбум ам.доллар-

Тэрээр 1977 онд “Oracle” корпорацийг үүсгэн байгуулж байжээ. “Oracle” нь “Microsoft”-ийн дараа бичигддэг дэлхийн хамгийн том программ хангамжын компани юм. Эллисон 2014 онд “Oracle” компанийхаа гүйцэтгэх захирлын үүргээс буусан ч удирдах зөвлөлд болон технологийн ахлах инженер хэвээрээ байгаа аж. 2018 онд “Tesla”-гийн хувьцаанаас 3 саяыг худалдаж авснаар Эллисон “Тesla”-гийн удирдах зөвлөлд орсон байна.

-Амансио Ортега - 65.5 тэрбум ам.доллар-

Европ тивийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрээр “ZARA, Pull & Bear, Massimo Dutti” зэрэг 8 брэндийг эзэмшдэг ба эдгээр нь дэлхий даяар нийт 7500 гаруй салбар дэлгүүртэй юм. Одоо 84 настай тэрээр хамгийн анх 1963 онд компаниа байгуулж байжээ.

-Ларри Пейж - 64,5 тэрбум ам.доллар-

Ларри Пейж нь 1998 онд Сергей Бринтэй (жагсаалтын 10-т бичигдэж байгаа) хамтран “Google” компаниа үүсгэн байгуулж байжээ. Өдгөө бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон Google нь 120,000 гаруй ажилчидтайгаар бидэнд үйлчилдэг ажээ. Пейж Planetary Resources гэх сансрын хайгуулын компанийг үүсгэн байгуулагч бөгөөд одоогоор төслийг "нисдэг машин" санхүүжүүлж байгаа юм.

 -Сергей Брин - 62,9 тэрбум ам.доллар-

Брин ЗХУ-аас АНУ руу 6 настайдаа цагаачилжээ. Тэрээр Стэнфордод тооцон бодох шинжлэх ухааны докторын зэрэг горилон суралцаж байхдаа Ларри Пэйжтэй танилцан нөхөрлөжээ. Тэд дотуур байрны өрөөндөө хямдхан компьютер тавьж, Бриний бий болгосон мэдээлэл олборлох системд үндэслэн хайлтын системийг бий болгох судалгааны ажлаа хийж эхэлсэн байна. Тэрхүү програм нь Стэнфордод алдаршсанаар тэд докторын зэрэг хамгаалахаа больж, Гүүглийг байгуулан, гараж хөлслөн ажиллаж эхэлжээ. 

А.Содномдаржаа

ubn.mn

Сэтгэгдэл үлдээх on ТАНИЛЦ: ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН 10 ХҮН (2020)

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.