Хайраар гэрэлтсэн нүд сэтгэл жаргаанаХайраар дүүрэн харилцаа сэтгэлд амгаланг өгнө.

Хайр...

Миний хувьд ХАЙР гэж хэзээд л мөнх байх тэр л хайрыг ХАЙР гэж тодорхойлно.

Өнөөдөр хайраа хайраа гэчихээд салж одохоороо хайрлахаа больж солигдон өөр нэгнийг тэвэрч хэвтээд хайраа гэхийг хайр гэхгүй...

Энэ бол өөрийн ганцаардлаас айсан хэн нэгэнд хайрлагдаж, ханилж амьдрахыг хүссэн эго, хүсэл, шунал төдий...

Салаад тэр хүн ганцаараа байгаад байлтай биш өөр хүнийг хайрлаад сууна шүү дээ л гэцгээдэг.Өнгөц төдийхөн өөрийн жаргалын төлөө өрөөлтэй ханьсах тэр л хүсэл шүү дээ гэж би хариу бодно...

ХАЙР ...

Есүсийн сургаальд: Чамайг хүн алгадвал нөгөө хацраа бас өг! гэж үг бий.Буддын сургаальд: Энэрэл Нигүүлсэл жинхэнээсээ төрсөн хүн биеэ бусдын төлөө золиосолж чадна аа гэдэг.

Тиймээ ХАЙРыг өөрийн дуртай дурласан зүйлдээ шунаж хамт амьдарч, ханьсахыг, хамтдаа жаргах гэж хуваалцах төдийхнөөр бодож чадахгүй нь ээ.

ХАЙР гэж зүгээр л цаг хугацаа үл хамааран, өтөл залуу, сайхан муухай, сайн муу, өөрт хамаатай хамаагүйгээс үл хамааран муу хүнийг ч сайн болоосой, зовлонгоосоо энэ хүн хагацаасай гэж чин сэтгэлээсээ бодон бүхнээ зориулахыг л ХАЙР гэнэ.

Дашбалбарын Дэжидмаа 2020.2.16

Сэтгэгдэл үлдээх on Хайр...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.