Германд төрөөд 6н настайдаа анх Монголд ирсэн. Эрх танхи ээж дээрээ өссөн охин эмээ өвөөтэйгөө байхаар болсон. Ирээд эхний хэсэг үе зүв зүгээр л байсан. Удалгүй аймар зүйлс тохиолдож эхэлсэн. Өвөө эмээг зоддог байсан, өшиглөнө, ихэвчлэн суран бүсээр ороолгоно. Эмээд уурласан уураа аниа бид 2т гаргана, ээжийг маань ч бас зодно. Аниа бид 2 лааны гэрэлд усанд ордог, бие засчихаад усаа ч тэр болгон татахгүй яагаад гэвэл ус тогны мөнгөө хэмнэх ёстой. Хагас цэрэгжилтийн байдалтай өвөөтэй байдаг байв. Нэг өдөр өвөө яг нөгөөдхөө эхэлчихсэн, гэрт уурлаад л яваад байсан. Би тэр үед Хятад хэлний ангийн оюутан, шөнө гэрлээ асаачихсан галтогоонд хичээлээ хийж байсан. Том өрөөнд хэрүүл болоод л бсан, өвөө эмээтэй ээжтэй хэрэлдээд л. Тэгээд тэр уураа галтогоонд орж ирээд надруу бас гаргаж байгаа юм. Чи яагаад тогны мөнгө үрээд наанаа суугаад бгаа юм гээд л. Би чинь төлбөр төлчихсөн хүн хичээлээ хийхгүй бол болохгүй. Эхэндээ би хичээлээ хийж бнаа өвөө, удахгүй дуусаад унтлаа гэж хэлсэн. Өвөө тэгсэн байн байн орж ирээд загинаад л. Тэгээд надад аймар муухай үг хэлсэн, юу гэснийг нь хэлмээргүй байна. Би тэрийг нь сонсоод тэсэхгүй ширээ цохиж босож ирээд, багаасаа хүчирхийлэл дунд бсаар байгаад би бүр зүрхний хийтэй болчихсон, шууд бороонк хөдлөөд чарлаад л уйлаад эхэлж бгаа юм. Тэгсэн ээж орж ирсэн чинь өвөө надад хэлсэн нөгөө муухай үгээ ээжид бас хэлснээ ээжийг зодоод эхэлсэн. Ээж бүр яаж ч чадахгүй. Төрсөн ээжийг минь нүдэн дээр төрсөн өвөө зодох хамгийн аймар. Эмээ юу ч хийж чадахгүй хөгшин хүн. Би ээжийг татаад өвөөг түлхээд цохьсон, өвөө ч ухаан алдаад унах шиг болсон. Тийм юмыг хараад би зугтсан, гүйгээл бсан гүйгээл байсан. Нэг мэдсэн Нарны гүүрэн дээр ирчихсэн бсан, буцаад гэртээ очиж чадахгүй. Ээж залгаад өвөө чинь эмнэлэгт байгаа, цагдаа дуудчихсан, чи одоо яаралтай ирж хувцсаа аваад явахгүй бол болохгүй гээд тэгээд л би анх тусдаа гарч байсан юм. Тэгээд ганцаараа амьдарч байхад янз бүрийн л асуудлууд намайг зовооно. Бага багаар нэмэгдэн нэмэгдсээр би аймар дэпрэссэнд орчихсон байсан. Дээр нь амьдарч байсан байрнаасаа хөөгдөхөөр болоод. Ээжээс дахиж мөнгө авч чадахгүй, насанд хүрчихсэн байж ээжээсээ мөнгө авахаас ичнэ, бас ээжид баахан юм хэлээд гомдоочихсон байсан юм. Тэгээд очих газар байхгүй, мөнгө байхгүй, бүр амьдрах итгэл байхгүй болчихсон байсан. Тэгэнгүүт би өөрийгөө сорьж үзье гэж бодоод Улаанбаатарт мөнгөгүй амьдарч үзвэл хэр удах бол гэж бодоод, нэг үүргэвчтэй, нэг номтой, утасгүй, УБ хотын 4н зүг 8н зовхист руу өдөржин алхдаг болсон. Замдаа CU орж нүүр гараа угаана. Би нэг найзаасаа чардаакан дээр буйдан байдаг талаар сонсоод тийшээ очиж үзсэн үнэхээр байсан. Тэнд хамгийн анхны шөнөө өнгөрөөж байсан юм. Шөнө их хэцүү өнгөрдөг байсан. Ингээд л би гудамжны хүн болчихлоо, надад амьдрах чадвар байхгүй юм байна гээд муухай муухай бодлууд орж ирээд унтаж чаддаггүй. Найзуудаасаа заримдаа 3000, 5000 төгрөг авна. Өдөртөө 1 мантуун бууз авч иддэг нормтой, тэгээд бүтэн ус авчихна. Усаа дуусахаар Шангрила руу ч юмуу газруудаар орж усаа дүүргэж авдаг. Тэгээл усаа цүнхлээд л номоо уншаад алхаад л бна. Голын эрэг дээр хэвтэнэ. Эхэндээ бөөн бодлууд эргэлддэг байснаа сүүлдээ бодолгүй болж эхэлсэн. Тухайн цаг мөчдөө л аз жаргалтай, эрх чөлөөтэйгөөр өөрийгөө мэдэрч эхэлсэн гэхүүдээ. Нэг өдөр тэгсэн манай нэг найз намайг тэгж явж байгааг сонсоод нэг газар барменаар ажилд оруулж өгсөн. Тэр газрын гадаа нэг саравч бдаг бсан юм. Тэгээд л тэндээ эхний цалингаа автлаа хонодог байсандаа. Нэг удаа сэрвэгнээд сэрсэн нэг хөгшин гудамжны ах, сав байна уу гэж асуусан. Би өөрөө ч мөнгөгүй байна өө гэж хэлсэн. Ийм залуугаараа яагаад ийм амьдралыг сонгов гэж асуусан. Гол нь сонгов гэдэг үг нь их чухал. Надад том цохилт өгсөн асуулт. Өлсөж байна уу гэсэн би өлсөж байна гэсэн. Тэгсэн надад хөрчихсөн мантуун бууз өгөөд би бас шууд идэж чадахгүй жаахан сэжиглэнэ шдээ, тэгээд идэхгүй гартаа барицан сууж бсан чинь горойх л байхдаа гээд шуудайгаа уудлаж байсанаа ундаа гаргаж өгсөн. Би тэр хүний сэтгэлийг бодоод идсэн, угаасаа аймар өлсчихсөн ч байсан. Намайг идэж дуустал хажууд сууж байсан. Тэгээд намайг дууссаны дараа явахынхаа өмнөхөн "Би өөрөө энэ амьдралыг сонгосон. Чи дахиад сайн бодоод үзээрэй. Чамд дахиад өөр сонголт гарч ирж магадгүй шүү" гэсэн утгатай юм хэлээд яваад өгсөн. Би тэрийг сонсоод шоконд орсон, тэр ахын үгээр миний сорилт ч дууссан, маргааш нь цалин ч буусан. Эхний цалингаараа шууд байранд орсондоо. Одоо би цалинтай, ажилтай, амьдрах газартай. Тэр сорилт намайг шал өөр хүн болгосон. Байгаатайгаа эвлэрэх, хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг хамгийн гол нь тэндээс сурч авсан. Дэпрэссэнд орчихсон хүмүүс зөндөө байдаг шдээ, тэдэнд хэлмээр байдаг үг нь өөртөө шинэ сорилт тавь, заавал над шиг ингэж биш. Амьдралдаа зүгээр л том өөрчлөлт хийж үзэх хэрэгтэй. Наад зах нь өдөр болгон нэг замаар ажилдаа явдаг бол шинэ замаар явж үзэх ч юм уу. Хэвшмэл зүйлээ л эвдэж үзэх хэрэгтэй юм бналээ шүү. Одоо би ээжийгээ аль болох цалин болгон дээрээ баярлуулахыг боддог. Бас өвөөгөө ч үзэн яддаггүй, өвөө маань миний хамгийн хайртай хүн хэвээрээ байгаа.

ChoironGoo

Сэтгэгдэл үлдээх on Зоригло, чи чадна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.