Ажлын өдөр ч, амралтын өдөр ч нэг л нозоороод болж өгөхгүй байна уу? Эрч хүч, амьдралын идэвх тань сулраад байвал өөртөө “Өглөө би цайгаа уусан бил үү?” гэсэн асуултыг тавиад үзээрэй.

Цагт туугдсан амьдрал

Өнөө үед бид завгүй амьдралын хэмнэлээс болоод ихэвчлэн л өглөөд хоосон ходоодтой ажил, сургууль руугаа зүглэх нь элбэг. Гэтэл энэ байдал маань 5–10 жилийн дараа бидний эрүүл мэнд, амь насанд хамгийн их заналхийлэх хорт хавдар, бодисын солилцооны эмгэг зэрэг өвчнүүдийн ул суурь болдог талаар тэр болгон мэддэггүй.

Өглөөний цайг уухгүй байх нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

Бидний биеийн хамгийн бага нэгж болох эс нь өөрөө амьд бөгөөд ухаантай оршихуй байдаг. Эс зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг бөгөөд хүний биеийг том гээчийн уурхайтай зүйрлэвэл тасаг нэгж болгонд шаардлагатай энергийг эсүүд өөрсөддөө хуваарилан зохицуулж ажилладаг.

24 цагийн турш тасралтгүй ажилладаг эс маань өглөө болонгуут ажлынхаа хөлс болгон 114 төрлийн шим тэжээл буюу өглөөний цайг нэхдэг.

Хэрвээ нэхэж байгаа үед нь л эсэд хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилж, эс мутацид орох эхлэл тавигддаг ба мутаци явагдсанаар биед хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржих шалтгаан болдог. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие өвчилж эхэлдэг.

Өглөөд эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлийг нь өгч чадвал бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж эхэлдэг бол эсэргээрээ эсдээ өлсгөлөн хэвээр байлгавал хүний бие ямар ч эрч хүчгүй, унтаа байдалд шилждэг гэсэн үг юм.

Судалгаагаар өглөөний цайгаа уудаггүй хүмүүс дараа өдөр нь илүү их нүүрс-ус хэрэглэдгийг тогтоожээ. Ингэснээр чихрийн шижингээр өвдөх эрсдэл 34%-иар, хэвлийн таргалалт үүсэх эрсдэл 40%-иар нэмэгддэг ба өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн тэн хагас нь таргалалттай гэсэн үр дүн гарсан байна.

Өглөөний цай ууснаар амьдралд гарах эерэг өөрчлөлтүүд

Өглөөний цайг тогтмол ууж эхэлснээр хүний анхаарал төвлөрөлт сайжирч, бага өлсөж, өдрийн турш нэмж авах калорийн хэмжээ багасдаг байна. Үр дүнд нь таргалалт, чихрийн шижин, хавдар тусах эрсдэл 40% хүртэлх хувиар бууруулах боломжтой байдаг.

Эрдэмтдийн зүгээс өглөөний цай нь дан ганц бодисын солилцоо болон хавдрын өвчлөлөөс сэргийлээд зогсохгүй хүний сэтгэхүйн үйл ажиллагаа болон амжилтанд чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг. Энэ талаар баттай судлахын тулд хэсэг эрдэмтэд 2012 онд Канадын Торонто хотын ахлах сургуулийн 6000 сурагчдын дунд судалгаа явуулжээ. Судлаачид судалгааны төгсгөлд дараах үр дүнгүүдийг гарган авсан байна. Үүнд:

  • Өглөөний цай уудаг сурагчдын сурлага өндөр байдаг бөгөөд ихэвчлэн сургуулиа амжилттай төгсдөг.
  • Өглөөний цай уусны дараа шалгалтаа өгсөн сурагчдын 61% нь Англи хэл, Математикийн шалгалтандаа ахиц гаргасан байна.
  • Өглөөний цай тэжээллэг байх тусмаа шалгалтын гүйцэтгэлийн үр дүн 20% хүртэлх хэмжээгээр нэмэгдсэн байна.

Эцэст нь…

Өглөөний цай өдөр тутмын амжилтанд нөлөөлдөг

Өглөөний цайгаа уухаа бүү мартаарай.

С.Анударь

Сэтгэгдэл үлдээх on Өглөөний цай тогтмол ууж хэвших нь хавдар тусах эрсдлийг бууруулдаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.