Шөнийн цагаар хооллох нь мелатонин, HGH (хүний өсөлтийн даавар), кортизол, лептин зэрэг даавруудын байгалийн ялгаралтад нөлөөлж нойрны чанарыг муутгадаг.

Мелатонин болон хүний өсөлтийн даавар нь нойрсох болон сэрэх явц биохэмнэлийг зохицуулагч дааврууд юм.

Мелатонин биеийн температур, цусны даралт, бусад даавруудын зохицуулгад оролцдог. Өдрийн цагаар нийлэгжилт нь буурч харанхуй орой болсон үед тухайн дааврын хэмжээ ихэсч биемахбодийг “УНТАХ ЦАГ БОЛЛОО” гэсэн дохиог өгдөг.

Хүний өсөлтийн даавар нь дотоод шүүрлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хүүхэд, өсвөр насныхны өсөлтийг зохицуулдаг. Дасгал хөдөлгөөн болон нойр энэхүү дааврын нийлэгжилтийг өдөөж өгдөг. Тэр дундаа нойрсох явцад хүний өсөлтийн дааврын 75% нь нийлэгждэг гэж үздэг. Шөнийн цагт энэ даавар нь хүний өдрийн турш хуримтлагдсан стресс, булчингийн чангаралыг арилгаж, дараагийн өдөр эрч хүчтэй байх бэлтгэлийг хангаж өгдөг.

Эдгээр дааврын ялгаралтад өөрчлөлт орох нь хүний биеийн өвчинтэй тэмцэх чадварыг бууруулж таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд, тэр ч бүү хэл хавдрын өвчлөлийн уг суурь болдог байна.

Тиймээс унтахаасаа хамгийн багадаа 2–3 цагийн өмнө хоолоо идэн шөнийн цагаар юм идэхгүй байхыг зөвлөж байна.

Хүний их эмч

С.Анударь

Сэтгэгдэл үлдээх on Хавдар, халдварт өвчин, бодисын солилцооны эмгэг тусахгүй байх нэг арга шөнийн цагаар хооллохгүй байх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.