Номын их гүүш Б.Ренчин гуай “Номын утга тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” хэмээн нэгэнтээ дуу алдсан байдаг. 

“Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй” гэдэгчлэн хүн төрөлхтөний даруухан гайхамшиг болсон номтой нөхөрлөсөнөөр мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар таны өмнө дэлгэгдэх болно. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Залуу хүн бүрийн уншвал зохих шилдэг номуудыг танд санал болгоё.

Сэтгэлийн боловсрол

1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг” 

2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”

3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть

4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”

5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он

6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он

7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”

8. С.Зэвсэг “Хүн явахын учир”

9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он

10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он

Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй

11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”

12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”

13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”

14. Д.Норгай “Цаст уулын барс”

15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”

16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”

17. М.Ганди “Миний намтар”

18. МУЗД-11 “Өөрийн учир”

19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”

20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”

21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”

22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он

23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”

Сэтгэлгээний боловсрол

24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”

25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он 

26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ

27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он

28. Лювовь “А.Эйнштен”

29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

Түүх

30. Монголын нууц товчоо

31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”

32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)

33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)

34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх

Изотерик, дээд оюун, гэгээрэл

35. Н.Рерих “Гэгээн Шамбал”

36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”

37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”

38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он

39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он

40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он

41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”

42. Лувсандамба “Та мөнх”

43. Александр Свияш “Карма”

Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй

44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”

45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он

46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он

47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он

Уран зохиол

48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он

49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он

50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он

51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ

52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”

53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”

54. Д.Урианхай “Дуугүй ном”

55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”

56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”. 

57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он

58. А.Данте “Тэнгэрлэг туульс”

Яруу найраг

59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”

60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”

61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”

62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”

Гүн ухаан

63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он

64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он

65. “Дао амьдралыг танихуй” 2003 он

Шашин

66. Бодь мөрийн зэрэг

67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он

68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он

69. Есүс Христ “Шинэ гэрээ” 

70. “Бурхан багшийн сургаал” 1996 он

via http://hesuuchoyutan.blog.gogo.mn/read/entry213083

Сэтгэгдэл үлдээх on Залуу хүн бүрийн заавал унших 70 ном

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.