Дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн орох мэдээж амаргүй. Тэгвэл 2020 оны байдлаар АНУ-ын шилдэг их, дээд сургуулиад болох Харвард, Принстон, Иелийн хөтөлбөрт цахимаар суралцах боломжтой болжээ.

Coursera болон edX онлайн платформууд шилдэг их, дээд сургуулиудтай хамтран чанартай боловсролыг олон нийтэд хүргэж эхэлжээ. Хоёр платформ дээрх бүх хичээлүүд үнэ төлбөргүй. Харин, тухайлбал edX дээрх хичээлд суралцасныхаа дараа мэргэжлийн сертификат авахыг хүсвэл 40-160 ам.доллар төлж авах юм. Мэдлэгээ үнэгүй нэмэгдүүлж болно, харин гэрчилгээ авахыг хүсвэл мөнгө төлөх юм. CLICK TO TWEET

АНУ-д чансаагаараа нэгдүгээрт, дэлхийд 12-т ордог Принстоны Их сургууль

Принстоны Их сургуулийн үнэгүй хичээлүүд дотор сүүлийн үед дэлхийн чиг хандлага болсон биткойн, криптовалютын талаарх хичээлээс гадна компьютер програмчлалын хичээлүүд ч багтжээ. Биткойн,криптовалютын анхан шатны мэдлэг олгох нэг курс нь 18 цаг бөгөөд мэдээж үнэгүй.

Принстоны Их сургуулийн хичээлүүдийг Coursera платформ дээрээс үзэх бол ЭНД, edX платформ дээрээс үзэх бол ЭНД дарж нэвтэрч орно уу.

АНУ-д чансаагаараа хоёрдугаарт, дэлхийд гуравт ордог Харвардын Их сургууль

Харвардын Их сургуулийн хууль, эрх зүй,  биологи, хиймэл оюун ухаан, дэлхийн түүх зэрэг өргөн цар хүрээг хамарсна курсуудээс сонгох суралцах боломжтой.

Харвардын Их сургуулийн хичээлүүдийг edX платформ дээрээс үзэх бол ЭНД дарж нэвтэрч орно уу.

АНУ-д чансаагаараа гуравдугаарт, дэлхийд 18-д бичигддэг Колумбийн Их сургууль

2030 он хүртэлх баримтлах  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, мөн эрсдэлийн менежмент зэрэг санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юм байна.

Колумбын Их сургуулийн хичээлүүдийг Coursera платформ дээрээс үзэх бол ЭНД, edX платформ дээрээс үзэх бол ЭНД дарж нэвтэрч орно уу.

АНУ-д чансаагаараа гуравдугаарт, дэлхийд 12-т бичигддэг Иелийн Их сургууль

Америкийн гэрээний хууль, макро эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх сонирхолтой хичээлүүд энд багтжээ.

Иелийн Их сургуулийн хичээлүүдийг Coursera платформ дээрээс үзэх бол ЭНД  дарж нэвтэрч орно уу.

Эдгээрээс гадна Массачусеттсийн Технологийн ИнститутСтанфордын Их сургуульЧикагогийн Их сургуульЖон Хопкинсийн Их сургуулийн онлайн хичээлүүд тавигджээ. Дэлгэрэнгүй хөтөлбөртэй нь сургууль тус бүрийн нэрэн дээр дарж, нэвтэрч орно уу.

Эх сурвалж:Businessinsider

Сэтгэгдэл үлдээх on ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ,ДЭЭД СУРГУУЛИУДЫН 54 ОНЛАЙН СУРГАЛТ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.