Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг энэ удаагийн LIVETALK буландаа урьж ярилцлаа.

Түүний хувьд Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан бол тоон мэдээлэлд тулгуурлаж, сайдын ажлаа авсан эхний 100 хоногт халамжийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхээр E-halamj халамжийн нэгдсэн системийг нэвтрүүлжээ.

Уг халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр төрийн байгууллагаас авдаг байсан 39 нэр төрлийн бичиг баримтыг цахимаар авч заавал өөрийн биеэр очих шаардлагагүйгээр авах боломжийг бүрдүүлсэн байна. Халамжийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр төрийн байгууллага дээр байгаа бүртгэлийн зөрүү гарахгүй. Цаашлаад нэг хүн, нэг айл өрхийн хэдэн гишүүн хэдэн төрлийн халамж авч байгааг нарийвчлан судалж, мэдэх боломжтой гэнэ.

2019 онд манай улсын нийт хүн амын 62.5 хувь нь ямар нэгэн нэр төрлийн халамж авдаг байсан бол энэ тоо 2020 онд өсөн нэмэгджээ. Нийт хүн амын 2 сая иргэн халамж авч байгаа мэт харагдаж байгаа ч 18 нас хүртэлх хүүхэд буюу 1.2 сая хүүхдэд сард болгон 100 мянган төгрөгийг халамжийн сангаас олгож байна.

Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн
Цалинтай ээжүүд 243 мянган хүн
Эхийн алдар буюу одонгийн мөнгийг 225 мянган иргэн
Ахмад настанд үзүүлэх дэмжлэг буюу насны хишгийг 141 мянган ахмад авч байна.
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд улсын хэмжээнд нийт хүн амын ¾ хувь байгаа юм. Үүнээс Баян-Өлгий аймаг хамгийн өндөр буюу 9.9 хувийг эзэлж байна.

Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн хуульд зааснаар жилдээ хоёр удаа олон нийтийн ажилд оролцох үүрэгтэй. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Үүнд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна.

Тэгэхээр цаашид халамжийн бодлогыг хумих шаардлагатай. Нэг өрх сард 1.5 сая төгрөгийн халамж авч байж болохгүй. Халамж хүлээн авахаас илүү хөдөлмөр эрхлэх асуудал чухал. Төр засгаас халамж олгохоос илүү ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Цаашлаад халамж авч байгаа иргэнд хариуцлага тооцдог тогтолцоог сайжруулна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яриандаа дурдсан юм.

LIVETV.mn

LIVETALK: А.Ариунзаяа: Хавтгайрсан халамжийг цэгцлэх цаг болсон 2 сэтгэгдэлтэй

2 сэтгэгдэл “LIVETALK: А.Ариунзаяа: Хавтгайрсан халамжийг цэгцлэх цаг болсон”

Unshigch-д хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.