Аавтайгаа хамтдаа байсан мөч бүхэн хүн бүхэнд сайхаан, тэр дундаа аавтайгаа хамтдаа үзсэн наадам бүхэн сайхан. Хамгийн сүүлд аавтайгаа 2000 оны наадмыг хамтдаа үзэж дээ. Хэзээ ч дэргэд минь насан туршид минь байх юм шиг санадаг байсан гэнэн томоогүй 10 хэдхэн нас минь одоо бодоход ухаан муутай байж дээ хөөрхий...
3 курс төгсөөд гэртээ очиход аав минь тосож аваад тун удахгүй 2хоногийн дараа би нь хөглөж ханахгүйгээрээ олгой авахуулаад тэр нь хүндрээд хөөрхий оюутны амралтынхаа ихэнхи хугацааг эмнэлэгт өнгөрөөчихсийн яагаад гэвэл биологийн сургуулийн оюутнууд зун 1р курсээсээ эхлээд хээрийн дадлага хийдэг болохоор эргээд эрт явах учиртай байсан юм. Удахгүй наадам болсон тэр наадмыг үзэхдээ хичнээн их ач холбогдол өгч аав минь миний охинд сайхан дээл оюж өгөөрэй энэ наадмаар гэхэд нь гэнэн тэнэгхэн би нь хориглосоор байгаад оюулж өмсөөгүй юм тэгээд ч гэдэснээсээ гуурстай хүн дээл өмсөөд ч хаашаа явахын билээ дээ гэж бодоод...
Одоо олоон жилийн дараа эргэцүүлэн бодоход аавтайгаа хамт үзсэн хамгийн сүүлчийн наадам тэр байж дээ.
Аав минь тэр бүхнийг тооцоолоод тэгсэн биз...
Тэрний дараа жил нь сургуулиа төгсөөд дараагаар нь мастерт сурч үргэлжлүүлэн ажилчин анги болоод юун дахиж аавтайгаа хамтдаа баяр үзэх завгүй манаргаж явтал 2004 онд аав минь бурханы оронд заларч дээ. Тэнгэрт түмэн одод түгж хүн зоныг цаанаа нэг сүүмийн дүнсийх өнгө үзэмжээрээ гайхуулдаг бол та минь бас тэдгээрийн нэг нь болоод нададаа ухаантай байхыг сануулаад дүрлийн дүнсийдэг биз дээ.....
Аавтайгаа үзсэн улсын наадам бүхэн сайхан амжиж та бүхэн маань ч аавынхаа захисан хэлсэнийг нь биелүүлж байгаарай. Тэр жилийн баяраар аавтайгаа хослон дээл өмссөн бол дээлнээсээ болоод аавтайгаа нэг ч гэсэн зураг авахуулах ч байсан юм болов уу ... Би нь бас энэ тал дээрээ хэнэггүй юм шиг байгаа юм аавтайгаа зураг авахуулах боломжууд зөндөө л байсан байх дэргэд минь үргэлж хамт байнаа гээд авахуулдаггүй байсан бололтой .....
Төгсгөлд нь би чинь (аавынхаа эрхэм дотны хайртай ганцхан охин нь гээд за яадгийн эгч дүү нарыгаа хөөрхөөн бачууруулчихъяаа хэхэ ) аавтайгаа цусны дусал шиг адилхан шүү дээ
Сайхан баярлаарай. Дахин сануулж хэлэхэд намайг өрөвдөөд ч юмуу сайхан аавын минь зурган дээр ум сайн амгалан болтугай гэдэг муухай коммент БИТГИЙ бичээрэй.
Нямжавын Баяртаа
01цаг 30 мин 12.07.2018
Dresden, Germany

Сэтгэгдэл үлдээх on Аавыгаа дурсахуй цуврал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.