БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний улмаас нас барсан аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгооч ээ хэмээн бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Ээж минь өнөөдөр л надтай ярилаа аавын минь сүүлчийн үгийг зүрх зүсэм хэллээ би ээжтэйгээ адилхан л даа аав минь сүүлчийн амьсгаа тавихдаа ээжийг минь үнэсээд за за охиноо үнэсчихлээ болоо болоо гэж хэлээд бурхан болсон байна яагаад би ийм том зовлон үзэх ёстой юм бэ? Би аавыгаа сүүлчийн удаа ганцхан үнэсээд явуулмаар байна надад туслаач бүх хүн аавтай ийм амьдралыг туулаад гарна шүү дээ угаасаа ийм байдаг гэж эвлэрэх биш энэ байдлыг өөрчилмөөр байна Ням хүү даргаа Яагаад Яагаад Яагаад би аавынхаа сүүлчийн замд хамт байж болохгүй гэж би улсаас юу ч гуйгаагүй шүү мөнгөө төлөөд хувцсыг нь авъя ахыгаа ирээд ав гэж хэлье хэрвээ намайг аавын маань сүүлчийн замд явуулахгүй бол би өлсгөлөн зарлаж гараад эрүүл байсан гэдгээ нотолж бүгдээс чинь хариуцлага нэхнэ.

Сэтгэгдэл үлдээх on Аавыгаа сүүлчийн удаа үнсэх боломж олгооч

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.