Одоогоос 4 жилийн өмнө жаахаан охин байхдаа аавдаа маш их г.омдож ү.зэн я.ддаг байж билээ. Аав маань машин засдаг дээрээс нь бөөрний дутагдал буюу Гемодиализ гэсэн хүнд ө.вчтэй 7хоногийн 3өдөр тогтмол эмчилгээнд явдаг байлаа. Ээжээс минь илүү намайг гэрийн ажилд сургаж бүхий л зүйлийг надад зааж сургадаг байсан. 1 аяга л дутуу угаах юм бол ахин дахин угаалгуулдаг. Хүнд ө.вчнөөсөө болоод нойр нь хүрэхгүй заримдаа а.рхи ууж унтна сүүлдээ заримдаа нь бүр өдөр бүр боллоо үүнээс болж манай гэрт байнга хэрүүл болно .Гэхдээ аав маань намайг бага байхаас л гар хүрдэг байсан, г.омдож у.йлах бүрт улам нэмж дуугай бол хэмээн з.агнадаг. Балчир насны минь хүсэл мөрөөдөл Аав л битгий а.рхи уугаасай.Ээж дүү бид 3т гар битгий хүрээсэй гэж хүсдэг байлаа. Аавтай хамт байхдаа нэг л а.йдастай. Х.аламцуу үедээ хааяа намайг өвөр дээрээ суулгаж байгаад толгойг минь илж үнсээд аавыгаа уучлаарай гэж хэлхэд нь би бас л баярлан нүдэндээ нулимстай. Аав маань эрэгтэй хүнд баймааргүй тийм л цэвэрч цэвэрч нямбай хүн байсан даа. Надад гар хүрдэг байсан мөртлөө машин засч олсон хэдэн төгрөгөөрөө дүү бид 2т үнэтэй үнэтэй хувцас авч өгөөд амттанг байнга авч өгдөг ямартай ч аав ээж 2минь дүү бид хоёрыг хэзээч идэх уух өмсөх зүүх юмаар дутаадгүй байсан.

Хааяа би боддог юмааа аав надад яагаад гар хүрдэг хатуу ширүүн байсан юм бол гээд өнгөрхөөсөө өмнө бага насанд минь жаахан ч гэсэн тэр л хайрыг надад мэдрүүлчихгүйдээ гээд г.омддог л юм хэхэ.Дүү маань сургуульд орох хүртлээ хөдөө өвөө эмээ дээр хааяа нэг гэртээ ирнэ . Энэ явдал удаан үргэлжилсээн ээж намайг үргэлж өмөөрдөг хараад л уйлчихдаг аавтай байнга хэрүүл хийнэ надтай нэхх их цагийг өнгөрөөдгүй ажилтай болохоор өглөө гараал орой орж ирдэг байлаа. Угаасаа ийм байдалтай байгаа аавыг хараад ээж их л г.омдож туньж сэтгэл нь хөрсөн байгаа нь элт байсан. Гэхдээ ээж маань үнэхээр тэвчээртэй би ээжийнхээ оронд байсан бол аль хэзийнээ салсан байсан байх магадгүй аав хүнд ө.вчтэй байсан болохоор ээж яагаад ч орхиж явж чадаагүй байх л даа.Аав хүнд юм өргөж болохгүй гээд ээж усанд явдаг, мод хагалдаг,нүүрсэнд хүртэл явдаг байлаа.

Аав Ө.нгөрхөөсөө 10аад хоногийн өмнө өдөр шөнөгүй а.рхи ууж ёстой л нэг ээж дүү бид гуравыг тамлах шиг болсоон. Ээжийг хардсандаа болж гар хүрч үүнийг харах надад хэцүү байсан болоод ч тэр үү ? би гарт тааралдсан хайруулын тавгаараа т.архин дундуур нь ухаан а.лдаад унаг гэж бодоод цохьч ч байж билээ. Дараа нь өөрөө ц.ус н.өжтэйгөө холилдтолоо з.одуулж билээ тэгж байх үедээ би ерөөсөө ө.вдөөгүй ээ харин аавыгаа л хурдан ү.хэж далд ороосой билээ гэж бодсон.Тэр орой ээж дүү бид 3 бие биелүүгээ харан 3лаа у.йлаад ээж тэр үед зүгээрдээ охидууд минь ээжийгээ уучлаарай гэж хэлсэн нь тодоос тодхон санагдаж байна. Би яг тэр мөчид ядуу ч хамаагүй халуун дулаан хайр гэр бүлийг л хүссэн.

Аав ээж дүү бид 3т хайртай мөртлөө яагаад тэгдэг байсныг нь одооч ойлгодгүй хэхэ. Нэг өдөр аав бүх хамаатан садангуудаараа ороод их л сайхан ааштай байсаан. Харин орой нь бас л түвчигнэж түвчигнэж а.рхи уусан байсан болохоор бие нь дийлээгүй тэр шөнөдөө нас барсан байсан. Ээ бурхан минь нээрээ гэж үү? Хэдий гаднаа үзэн яддаг ч тэр л агшин зуур хамгийн ихээр би аавыгаа өрөвдөж у.йлсаан. Тэр үед би 6р анги дүү маань 2р анги байсан. Аавыг тэгээд яваад өгөхөд нь надад “яагаад надад аавын хайрыг жаахан ч гэсэн мэдрүүлээгүй юм бэ?” дүү бид хоёрын төлөө юу ч хийж өгч чадаагүй байж ингээд яваад өгөх байсан юм уу? хэмээн маш их г.омдсон. Ажил явдал нь болж сүүлчийн замд нь духан дээр нь үнсээд жаазтай зургийг нь бариад эргээд ирэхдээ наддаа үр минь болж төрөөрэй ааваа гээд мэгштлээ у.йлаад үлдсэндээ. Гэхдээ одоо хүртэл өнгөрсөн гэдэгт нь итгэж чададгүй хаа нэгтээ явж байгаа юм шиг. Хайртай шүү ааваа гээд хэлчиж ч чадаагүй би бол муу охин хэдий та минь тийм ч би таньдаа хайртай шүү ааваа.Хэзээ ч сонсохгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнээс чангаас чанга хэлье ХАЙРТАЙ ШҮҮ ААВААА.

Ер нь хүн гэдэг хайр байгаа газарт хамгийн их аз жаргалыг мэдэрч чаддаг юм шиг.Хөрөнгө мөнгөтэй чинээлэг байлаа гээд гэр дотор нь хайр байхгүй бол бүх юм үгүй. Харин ядуу ч гэсэн халуун дулаан уур амьсгал хайр цацарсан гэрт бүх зүйл нь байдаггүй ч бий болно гэж би боддог.❤️🤗

Сэтгэгдэл үлдээх on Аав аа, Охиндоо эргэж төрөөрэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.