Азгүйдэл, муу бүхэн гэдэг нь зөвхөн шашины ойлголт биш. Энэ нь энергийн зүйл бөгөөд та өөрөө эерэг зөв бодолтой байж, муу бүхнээс холуур байх болно. Мөн гэр орон, хүрээлэн буй орчныхоо энергийг үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй.

Ингээд танд дараах мэдээллийг танилцуулъя.

Үсээ самнах: Их урт өдрийн дараа, эсвэл таагүй энергитэй газраас ирсэн бол та үсээ үзүүр хүртэл самнаж, с.өрөг муу энергийг зайлуулж байгаарай. Ялангуяа бүсгүйчүүдийн тухайд муу бүхэн гэзгэнд нь шингэдэг хэмээх яриа байдаг.

Давс: Давсны уусмалаар гэрийн тоос шороо бохирдлыг угааж цэвэрлэх, гэрийн үүд, довжоонд давс цацаж муу бүхнийг зайлуулах арга нь эртнээс байсаар ирсэн. Мөн үүнд таны итгэл үнэмшил хамгаас чухал болохыг санаарай.

Цэцгийн хандтай усанд орох: Хүнд өдрийн дараа та цэцгийн анхилуун үнэр бүхий хандтай усанд орсноор алжаал ядаргаагаа тайлахаас гадна, с.өрөг бүхнээс өөрийгөө цэвэрлэх болно.

Шүүгээгээ цэвэрхэн байлгах: Энэ нь нэг их чухал биш, энгийн зүйл мэт боловч өөрийгөө с.өрөг бүхнээс хамгаалах бас нэгэн чухал хамгаалалт бол цэвэрхэн хувцас, шүүгээ байдаг. Иймд эмх цэгцгүй бүхнийг цэвэрлэж өгөөрэй.

Залбирах: Заавал бурхан шүтээн гэлтгүй, өөрийн хүсэж мөрөөдөж, сүсэглэдэг бүхэндээ залбирч, өнөөдрийн эрч хүч, итгэлийг хайрлаж байгаад талархах хэрэгтэй. Талархал бол хамгийн сайн хамгаалалт гэдгийг санах нь зүйтэй.

THEGEGEE.com

Сэтгэгдэл үлдээх on Азгүйтэл, муу бүхнийг зайлуулдаг зүйлс. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.