Гаднаас биш дотроосоо хай!!!

Өчигдөр нэг МУУХАЙ хэрэг сонслоо. Миний нэг танилын хүү 8 настай даа алга болжээ. Эхний гурван жил голоо тасартал хайсан ч олдсонгүй. Сүүлдээ цогцсыг нь хүртэл хайж үзжээ. Найдлага тасарч, араас нь буяны ном уншуулсаар гурван жил болов. Гэхдээ л ирнэ гэж итгэж, горьдоод хаашаа ч нүүсэнгүй. Гэтэл зургаан жилийн дараа 14 настай хүү хар шөнөөр гэртээ ороод ирж гэнэ. Хүү нь мөн байв.

Тэднийх аймгийн төвд. Харин хүүг машинтай хүмүүс хулгайлж, хөдөө аваачсан байна. Тэндээ бүл муутай эмгэн, өвгөн хоёрын үлдээжээ. Ингээд хүү зургаан жилийн туршид тэр айлын хамаг хийж байгаад нэг өдөр гэр рүүгээ зугтаж ийнхүү иржээ.

Хүүгийн эцэг, эх энэ хэргээр асуудал үүсгэн нэлээн явсан бөгөөд золбин тэнэмэл хүүхдүүдийг хулгайлж, хөдөө айлд зарцаар аваачдаг тохиолдол их байгаа тухай мэдсэн байна. Хятадууд хулгайлж авч яваад байгаа гэхээсээ дотооддоо хөдөө аваачиж, зарцлаж байгаа явдал нэгээр дуусахгүй…

Гүндүүгүй Монгол хүнээс ийм бузар үйлдэл гарч байна гэхээр үнэхээр итгэмгүй. Ялангуяа өндөр настай эмгэн, өвгөн хоёр бүтэн зургаан жилийн туршид хүний нялх үрийг зарцалж байсан гээд бодохоор элэг эмтэрч байна. Тэдгээр хөгшчүүдийн хүүхэд нь нийтийн нэртэй дуучин хүн гээд бод! Бүр дотор эвгүйцэж байгаа биз.

Тэгэхээр алга болсон хүүхдүүдээ гаднаас гэхээсээ дотроосоо хайвал олдох магадлал нь нэмэгдэх юм шиг санагдаж байна.

Жишээ нь Зүүнхараад бас нэг ийм тохиолдол гарсан. Нэг айлд 6 настай охин ирсэн. Холын хамаатных л гэсэн. Одоо том болсон л доо. Гэтэл хонио бэлчээгээд явж байхад хулгайлаад авчирсан байгаа юм. Нөгөөх нь нялхаараа ирсэн болоод ч тэр үү юугаа ч санахгүй, энд байх ёстой л юм байх гээд… Бас л тэр айлын хамаг ажлын хийнэ.

Эндээс алга болоод удаж байгаа Сэржмядаг охиныг хөдөөний нэг айл гэрийн хийлгээд байж байвал яах вэ.

Эх сурвалж: Dali Jiguur

Сэтгэгдэл үлдээх on Алга болоод удаж байгаа Сэржмядаг охин хөдөөний нэг айлд зарцлагдаад байж байвал яах вэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.