Алтан гагнуур өвс болоод бэлдмэлүүд хүний оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг сайжруулдаг. Э.мнэлгийн практикт түүний үндсээр бэлдсэн спиртэн хандыг мэдрэлийн ядаргаа, ажиллах чадвар буурах, мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтийн үед хэрэглэнэ. Монголын уламжлалт анагаах ухаанд уушигны с.үрьеэ, ясны х.угарал, арьсны ө.вчин, халуун бууруулах, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад хэрэглэдэг. Алтан гагнуур нь бор хайрсаар хучигдсан үндэслэг махлаг бүдүүвтэр иштэй. 15 -30 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Түүний шүдлэг захтай, уртавтар зууван юлдэн хэлбэрийн махлаг навчис нь ишнээсээ цуварч ургасан байна. Навч иш нь гадуураа бүдэг хөхөвтөр лаван өнгөртэй. Ногоовтор шаргал цэцгүүд нь ишний оройд бөөгнөрч бамбай баг цэцэг үүсгэдэг. Гадагшаа эргэн махийсан хавтага үр жимстэй.

Сэтгэгдэл үлдээх on Алтан гагнуурыг ясны х.угарал, арьсны ө.вчин, сүрьеэ, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад хэрэглэдэг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.