Орчин үед гадаад хэл сурах улам бүр хялбар болсны нэг жишээ нь онлайн сургалт. Бид YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна.

Learn English with Ronnie – ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй.
English with Jennifer – дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй.
Rachel’s English – Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой.
Anglo-Link – төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог.
EnglishClass101 – энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч харилцан ярихад асуудалтай хүмүүст зориулагдсан гэнэ.
BBC Learning English – Сонирхолтой, мэдлэг олгох видео материалууд олон сэдвээр бий.
Learn English with Steve Ford – 20 жилийн туршлагатай мэргэжлийн багшийн суваг. Анхлан суралцагчдаас эхлээд ахисан түвшний суралцагч хүртэл бүгдэнд зориулагдсан.
AlexESLvid’s Free English Lessons – сонирхолтой подкастууд бүхий алдартай суваг. Өдөр тутмын хичээл болгон суралцахад тохиромжтой.
Learn English with Let’s Talk – олон сэдвээр бэлдсэн маш сайн хичээлүүд бий. Сургах хэлбэр нь орчин үеийн арга барил дээр тулгуурласан.

IKON.mn

Сэтгэгдэл үлдээх on Англи хэл суралцах YOUTUBE сувгууд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.