Монголын эрх баригчид Хятадын гадаад хэргийн сайдын өмнө арчаагаа алдан гутамшиг боллоо. Гэвч Монголын ард түмэн АНУ-ын Конгресст Хятадын эсрэг өргөдөл мэдүүлж, 100 мянган санал бүрдүүлсэн. Тэгвэл ард түмний тэмцэл үр дүнд хүрч байна. Монголын цагаар өнөөдөр буюу Америкийн цагаар 9 сарын 16-ны өдөр Хятадын асуудал эрхэлсэн Конгрессын гүйцэтгэх хороо Өвөр Монголд монгол хэл бичгийг хязгаарлах гэсэн БНХАУ-ын бодлогыг буруушаасан мэдэгдэл гаргалаа. Энэ бол албан ёсны мэдэгдэл юм. Ингэснээр хүчирхэг Америк гүрэн Өвөр Монголын асуудлаар Хятадын эсрэг бодитой арга хэмжээ авах нь тодорхой болж байна. Өмнө нь АНУ уйгаруудын асуудлаар Хятадын хөвөн даавуун бүтээгдэхүүнд хориг тавьж, Хятадын эдийн засагт цохилт өгсөн билээ.


Гашуун мэдээ
Сэтгэгдэл үлдээх on АНУ-ЫН КОНГРЕСС #ХЯТАДЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.