Дархлааны системийг дэмжигч, олон олон витамины цуглуулга луувангийн шүүсийг ууж эхлэх шалтгаануудыг энд тоочиж байна.

Луувангийн шүүсийг ногооны шүүснүүдийн хаан гэж нэрлэж болно. Энэ нь амин дэм, бичил элементээр баялаг ундаа ба хаврын улиралд бие ядран сульдах үед эрч хүч сэлбэх, хүүхдийн дархлаа сайжруулах ид шидтэй эд юм. Сүүлийн үед та бид дархлаа сайжруулах эм, лаа, витамин гэх мэт химийн найрлага орсон бэлдмэлүүдийг ихээр хэрэглэх болсон. Яагаад дэлгүүр, хүнсний захын лангуун дээр хямд үнээр зарагддаг хүнсний ногоогоор бид эрүүл мэндээ хамгаалж болохгүй гэж. Иймд дархлааны системийг дэмжигч, олон олон витамины цуглуулга луувангийн шүүсийг ууж эхлэх шалтгаануудыг энд тоочихоор шийдлээ.

  1. Дархлааг дэмжинэ. 100 гр луувангийн шүүсэнд витамин С -3 мг, бета-каротин 2.1 г, витамин А 350 мкг , витамин РР 0.2 мг, витамин Е нь 0.3 мг хүртэл агуулагддаг ба мөн төмөр, фосфор, кали, кальци, натри, магнигаар баялаг байдаг. Эдгээр нь түргэн тусламжийн үед зайлшгүй шаардлагатай байдаг амин дэмүүдэд багтдаг юм.
  2. Хараа муудах асуудлаас ангижрана. Бага наснаас эхлэн та бид хараа сайжирна, витамин A аар баялаг хэмээн лууванг их иддэг байж. Харин сүүлийн үед хүүхдүүд лууванд их дургүй болж. Энэ нь бид луувангийн шүүс байтугай луувангаа ч хоол хүнсэндээ бага хэрэглэдэгтэй холбоотой. Ялангуяа хавтгай дэлгэцэнд д.онтдог цаг үе болсонтой холбоотойгоор бид лууванг, түүний шүүсийг урд урьдныхаасаа илүү их хэрэглэх хэрэгтэй.
  3. Х.орт х.авдраас урьдчилан сэргийлнэ. Өдөр бүр 2,5 кг луувангийн шүүсийг хэрэглэсээр ходоодны х.орт х.авдрын 4р шатанд байсан нэгэн бүсгүй эдгэрсэн тухай нэгэн номноос уншиж байснаа саналаа. Химийн эмчилгээ хийлгэлгүй зөвхөн луувангийн шүүс уусаар эсүүд нь хэвэндээ орж, х.авдрын ургалт нь зогссон гэдэг. Лууваншийн шүүс нь антиоксидантаар баялаг, чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгдөг, тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь а.юулгvй болгож хамгаалдаг шидтэй юм.
  4. Элэг сэргээдэг. Тогтмол луувангийн шүүс хэрэглэж байх нь таны элэгний үйл ажиллагаанд ихээхэн тусалдаг. Энэ нь цэвэрлэгээний болон х.оргүйжүүлэх шинж чанартай байдаг.

Та нэг аяга шүүсэндээ чидун жимсний тос болон цөцгийнөөс нэг халбага нэмж хэрэглээрэй. Учир нь луувангийн шүүсэнд агуулагдах зарим амин дэмүүд тосонд задардаг учиртай юм.

  1. Арьсны байдлыг сайжруулна. А аминдэмийн дутагдалтай байх нь арьсанд шууд нөлөөлдөг. Арьсны зарим хэсэгт жижиг хэмжээтэй шарх, улайлт үүсэж мөн хуурайшдаг. Та өдөр бүр луувангийн шүүс ууснаар эдгээр асуудлыг хурдан шийдвэрлэж чадна. Мөн луувангаар маск бэлдэж хэрэглэвэл маш үр дүнтэй байдаг.
  2. Зүрхийг тэтгэнэ. Луувангийн шүүсэн дахь витамин нь өвөрмөц хослолуудыг агуулдаг ба ц.усан дахь холестерины түвшинг бууруулж судасны хана хатуурах, судасны нарийсалын эсрэг эмчилгээнд тустай, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Луувангаа шүүс хэлбэрт оруулан хэрэглэх нь нэн чухал юм шүү.
  3. Мэдрэлийн судлуудыг бэхжүүлдэг. Сонирхолтой улбар шар өнгөнөөс нь эхлэн сэтгэл санааны байдал сайжирч эхэлдэг гэнэ. A амин дэмээр баялаг луувангийн шүүс нь хүний аз жаргалын даавар буюу endorphins.ыг ихээр дэмждэг ба шүүсэнд нь агуулагдах бусад бодисууд мэдрэлийн системд ашигтай нөлөөг үзүүлдэг байна.

Анхааруулга: Луувангийн шүүс нь хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй болон чихрийн шижинтэй ө.вчтөнд эсрэг заалттай байдаг.

Луувангийн шүүсийг өдөрт 250 мл-ээс илүүг хэрэглэж болохгүйг анхаарна уу. Шинэ луувангийн шүүсийг зөвхөн 1 цаг хөргөгчинд хадгалж болно. Мөн шүүсээ буцалсан усаар шингэлж хүүхдүүддээ өгөөрэй.

Хоолондоо лууванг хэрэглэхдээ тосонд хамгийн түрүүнд хуурч улаан шар өнгийг нь гаргаж байгаарай. Энэ нь лууван дахь амин дэм тосонд задардагтй холбоотой юм шүү.

MONGOLJINGOO.mn

Сэтгэгдэл үлдээх on #АНХААР: Луувангийн шүүс ууж эхлэх 7 чухал шалтгаан

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.