Хүнсэнд хэрэглэж буй өөх тосыг биед үзүүлэх нөлөөллөөр нь ашигтай, м.уу, а.юултай тос гэж ангилдаг. Эдгээрээс ямар ч сайн үр нөлөөгүй, хамгийн х.ортой нь транс өөх юм. Транс өөхний х.ор хөнөөлийн талаар эрүүл хооллолтын эмч мэргэжилтнүүд сүүлийн үед анхааруулах болсон. Энэ талаар “Wikipedia” цахим хуудас болон Эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний а.юулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос дараахь мэдээллийг авсан юм.

Транс өөх гэж юу вэ, түүний үүсэл гарал

“Trans fat” гэдэг нэрийг хэл шинжлэлийн үүднээс задлан орчуулбал “Transfer-шилжүүлэх, хөрвүүлэх, хувиргах Fat-тос” буюу “хувиргасан тос” гэж хар ухаанаар буулгаж болно. Нэрнээс нь харахад л энэ төрлийн тос буюу өөхийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш гэдгийг шууд ойлгож болно. Транс тос гаргах аргыг анх 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер гэгч хүн нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулан гаргаж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ.

Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул хөнгөвчлөх үүднээс үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл транс өөх гэдэг нь ургамлын тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмж хатууруулсан масло, маргарин зэрэг ханасан тос юм. Цөцгийн тосны орлуулагч гэж ойлгож болох аж.

Эдгээр нь тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн байна. 1950 оны үеэс хүнсний судлаачид ханасан өөх тос муу, ханаагүй өөх тос сайн гэж ярих болсон бөгөөд транс тос нь ханаагүй тосноос гаралтай учраас биед сайн гэж ойлгож байсан аж. Дээр нь өртөг бага, мууддаггүй, үнэ хямд байсан тул түлхүү хэрэглэх болжээ. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед х.ортой болохыг тогтоосон юм.

Биед ямар х.ор нөлөөтэй вэ?

Транс өөх хүний биед с.өрөг нөлөөтэй гэдгийг баталсан маш олон судалгаа бий. Зүрхний титэм судасны ө.вчлөл үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдгийг АНУ-ын Шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна. Энэхүү ханасан өөх тосны х.ор нөлөөллийг 1990 оны үеэс эхлэн таньж мэдэх болжээ.

АНУ-д 1994 он гэхэд транс тосны хэрэглээнээс үүдэлтэй зүрхний ө.вчнөөр 20,000 гаруй хүн нас барсан нь судалгаагаар батлагджээ. Харин 2006 он гэхэд 100,000 болтлоо өссөн байна.

Мөн АНУ-ын Зүрхний холбооноос транс өөхний хэрэглээ хүний бие дэх ашигтай холестеринийг бууруулж, муу холестериний түвшинг нэмэгдүүлдгийг онцолж байв.

Эмч нар бүх төрлийн ургамлын гаралтай шингэн тос буюу ханаагүй өөх тосыг биед сайн, амьтны гаралтай өөхөн тос буюу ханасан өөх тосыг м.уу гэж зөвлөдөг. Ханасан өөх тос нь хүний бие махбодид маш бага нягтшилтай липопротеин, их нягтшилтай липопротейныг хоёуланг үүсгэдэг аж. Липопротеин нь уургийн нэгдэл юм. Маш бага нягтшилтай липопротеин нь судасны хананд өнгөр болон тогтож, бөглөрөл үүсгэн судасны ханыг нарийсгадаг х.ор н.өлөөтэй. Харин өндөр нягтшилтай липопротеин нь тэрхүү наалдамхай өнгөрийг арилгаж байдаг. Ингэхээр амьтны гаралтай өөх тос буюу бидний хэрэглэдэг дотор гэдэсний өөх, өөхөн тос зэрэг нь сул болон давуу талтай. Харин транс тосонд судасны ханыг бөглөх үйлчилгээтэй бага нягтшилтай липопротеин л дангаараа агууллагддаг бөгөөд биед хайлж шингэлгүй судасны хананд очиж наалдана. Ингэснээрээ зүрх судасны бүхий л ө.вчин, титэм судасны нарийсал бий болгож, хэт өөхлөлт, альцгеймрийн ө.вчин, түрүү булчирхайн үрэвсэл, хөхний х.авдар, тархины үйл ажиллагаа алдагдуулж, чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, элэгний гажуудал, үргүйдэл үүсгэдэг байна.

Транс өөхтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Транс өөх нь ханасан өөх тостой адил химийн элементтэй тул лабораторийн шинжилгээгээр ч ялган танихад бэрх байдаг гэнэ. Иймд транс тос тухайн бүтээгдэхүүнд байгаа гэдгийг мэдэхийн тулд үйлдвэрлэгчээс тодруулах буюу бүтээгдэхүүний шошгын стандартыг маш сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Улс орны хүнсний а.юулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг илүү сайжруулах үүднээс үндэсний стандарчлал хэмжил зүйн газар болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байгаа аж. Манай улс 2001 оны хүнсний шошгоны стандартыг барьж байгаа. “Монголд үйлдвэрлэсэн ихэнх хүнсний бүтээгдэхүүнд транс өөх байтугай нийт өөхний хэмжээг ч тодорхой тавиагүй байдаг” гэдгийг мэргэжилтэн Д.Ганзориг онцолж байв.

Харин шошгоны шаардлагыг маш өндөр тавьдаг орнуудын хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Trans fat” юм уу, “Hydrogenated Oil” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Хэрвээ таны авах бүтээгдэхүүн дээр “Trans fat” юм уу “Hydrogenated Oil” тэгээс дээш хувь зааж өгсөн байвал худалдан авахаас татгалзах нь зүйтэй.

Ямар бүтээгдэхүүнд агуулагдах вэ?

Транс тос нь бүх төрлийн боловсруулсан хүнс буюу бэлэн бүтээгдэхүүнүүдэд орно. Үүнд: Чихэр, шоколад, бүх төрлийн жигнэмэг, бялуу, кекс, нарийн боов, чипс, шарсан төмс, масло, маргарин орсон бүх төрлийн бүтээгдэхүүн, шарсан, хуурсан хоол, гамбургер, хотдог, бэлэн гоймон зэрэг түргэн хоолонд агуулагдана. Харин малын сүүнээс гаралтай монгол цөцгийн тос, зөөхийнд агуулагдахгүй.

Биед хэр удаан шингэх вэ?

Энэхүү хиймэл ханасан тос нь биеэс хоёр жилийн дараа гадагшилна гэж буй. Гэвч судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг учраас хэрэглэх тусам улам бэхжиж хэдэн жилдээ судасны хананд ойр орчны нян бактерыг хуримтлуулан байдаг аж.

Транс тосноос хэрхэн сэргийлэх вэ?

Худалдаж авах бүтээгдэхүүнийхээ шошгыг маш сайн шалгаж авах. Транс тос 0 гр агуулсан байх шаардлагатай. Хоол худалдан авч буй газраасаа транс тостой эсэхийг нь лавлаж асуудаг байх шаардлагатай. Хүүхдүүддээ ийм тос агуулсан бүтээгдэхүүн, гурилан боов, чихэр, шоколад авч өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Олон улс дахь транс тосны хэрэглээ

Өндөр хөгжилтэй орнуудад 2006 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартад транс өөхний хэмжээг заавал тавихыг хуульчилсан байдаг.

Дани: 2003 оны гуравдугаар сараас эхлэн транс өөхний хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан хамгийн анхны орон. Ингэснээр тус улсын Засгийн газар зүрхний өв.члөлөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь хүртэл багасгана гэсэн зорилго тавьжээ.

Исланд: 2010 оноос транс тосны хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчлан баталсан.

Европын холбоо: Тус холбооны Хүнсний а.юулгүй байдлын бодлогын хэлтсээс 2004 оноос транс тос хэрэглэхийг х.ориглосон уриалгыг гаргасан.

Швейцарь: 2008 оны дөрөвдүгээр сараас транс тосны хэрэглээнээс татгалзах бодлого барих болсон. Мөн Бразил, Канад, Швед, Их Британид транс тосны агууламжийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заавал тэмдэглэсэн байхыг шаарддаг.

Израил: 2014 оноос хойш найрлагандаа 0.2 хувиас илүү транс тос агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр заавал тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн хууль, журамтай болжээ.

АНУ: АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын газраас 2018 он хүртэлх гурван жилийн хугацаанд транс өөхний хэрэглээг үгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ирэх 20 жилд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал 140 орчим тэрбум доллараар буурах тооцоо гарчээ.Одоогийн байдлаар тус улсын томоохон мужууд транс өөхний хэрэглээг хуульчилсан бөгөөд Калифорниа мужийн хувьд бүх ресторануудад транс өөх хэрэглэхгүй байх шаардлагыг 2010 онд анх тавьж байжээ.

Бэлтгэсэн Э.Номин-Эрдэнэ, DNN.mn

Сэтгэгдэл үлдээх on #АНХААР: ТРАНС ӨӨХ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ, Х.ӨХНИЙ Х.АВДАР ҮҮСГЭЖ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭДЭГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.