Та бүхэнд хэрэг болж магадгүй гэж бодоод энэхүү нийтлэлийг орчуулан мөн дээр нь өөрийн туршлагыг нэмэн хүргэж байна. Гарчиг дээр дараад эх нийтлэлийг нь уншиж болно.
Элэгний ө.вчнөөр ө.вдөж байсан, ө.вдөж байгаа эсвэл ө.вдөж байгаа хэн нэгнийг мэдэх бол энэ ө.вчин нь чимээгүй алуурчин гэдгийг мэдэх байх. Ихэнх хүмүүс оношлуулах үед хэтэрхий оройтчихсон байдаг.

Тэгвэл бөөрний үрэвслийн шинж тэмдэг танд мэдэгддэг гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй байх, мэдсэн ч хангалттай анхаарал хандуулдаггүй байна. Зарим харамсалтай тохиолдлуудад ноцтой хүнд болтлоо шинж тэмдэг нь илэрдэггүй. Харамсалтай тохиолдлуудын нэгэнд нь минийх багтах юм байна. Чив чимээгүй юу ч мэдэгдэхгүй явж байгаад л бүр эцсийн шатандаа хүртэл муудаад дутагдалд орчихсон байж билээ.

Тэгэхээр эдгээр шинж тэмдгүүдээр дамжуулаад мэдэж авах, таних боломжтой гэсэн үг юм. Ингээд бөөрний үрэвслийн болон дутагдлын илэрсэн бол зайлшгүй болгоомжлох хэрэгтэй 12 шинж тэмдгийг хүргэж байна.

Шээсний үйл ажиллагааны өөрчлөлт: Хамгийн эхний илэрч болох бөөрний үрэвслийн шинж тэмдэг бол шээсний хэмжээ болон давтамжид орох өөрчлөлт юм. Энэхүү тохиолдолд таны шээсний хэмжээ анхаарал татахуйц нэмэгдэх эсвэл багасаж болох юм. Хэрвээ иймэрхүү тохиолдол ажиглагдвал шээсний тань өнгө илүү бараан өнгөтэй болж байгаа эсэхийг ажиглаарай.

Мөн магадгүй гэнэт шээс тань огцом хүрээд угаалгын өрөө орох үед шээхгүй байж бас болох юм. Хэрвээ шээсний үйл ажиллагаанд тань өөрчлөлт орсон юм шиг санагдвал заавал анхаарал хандуулж өдөрт хэдэн удаа угаалгын өрөө орж байгаагаа тэмдэглээд аваарай.

Шээх явцад хүндрэлтэй санагдах эсвэл ө.вдөх: Давсгаа суллах явцад хүндрэлтэй санагдах эсвэл ө.вдөлт мэдрэгдэж магадгүй. Энэ нь та шээсний замын халдвар авсан байж болзошгүй гэсэн үг юм. Эхэн үед нь оношилж чадах юм бол энэ нь амархан эмчлэгддэг. Хэрвээ удаан хугацаанд үргэлжилсэн бол бөөрөнд тань халдварласан байж магадгүй бөгөөд та халуурч хүзүү хавиар тань ө.вчин мэдрэгдэж болох юм.

Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм. Хэрвээ та цустай шээх юм бол битгий хайхрамжгүй хандаарай. Цустай шээх нь бөөрний үрэвсэлтэй холбоотой шинж тэмдэг юм. Ийм шинж тэмдэг хэрвээ илрэх юм бол та аль болох хурдан хугацаанд эмчид хандаарай. Мөн цустай шээх нь зарим давсагны х.авдартай холбоотой байдаг.

Хөөстэй шээс: Та магадгүй эдгээр шинж тэмдгийн ихэнх нь давсагтай холбоотой гэж бодож байж магадгүй юм, гэхдээ давсаг бөөр хоёр нь хоорондоо холбоотой учраас бөөрнөөс түрүүлж давсганд шинж тэмдэг илэрдэг. Уурагтай шээс бас их хөөсөрхөг байдаг. Мэдэгдэхүйц их хэмжээний хөөстэй шээгээд байвал шээсний шинжилгээ өгөөд үзээрэй.

Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.

Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.

Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт ө.вчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.
Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

Дотор давчдах: Хэрвээ бөөрний үрэвсэл илүү хурц болсон бол уушигны үйл ажиллагаанд нөлөөлж амьсгалахад хүндрэлтэй болно. Цус багадалт болон бөөрний үрэвсэл хоёроос болж биед хүчилтөрөгчийн дутагдал бий болдог.

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илрэх юм бол шууд таны бөөр ө.вдлөө гэж ойлгож болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Эдгээр нь бусад ө.вчин, халдварын шинж тэмдэг ч байж болох ч эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй юм. Хэрвээ эрт оношлуулаад мэдээд авчихвал эмч нар маань таны бөөрийг цаашлаад амьдралыг тань аврах болно.

Эцэст нь нэмээд хэлэхэд жилдээ ганц удаа өөрөөсөө харамлаад байлгүй эмчид үзүүлж, бүрэн шинжилгээ хийлгэж байгаарай. Урьдчилан сэргийлээгүйгээс болж ө.вдсөнийхөө дараа өөрийгөө гэлтгүй ойр хавийнхнаа зовооно шүү.

Tyler Durden

 

Сэтгэгдэл үлдээх on #Анхаар: Хэрвээ таны бөөр чинь өвдсөн бол дараах 12 шинж тэмдгийн аль нэг нь илэрнэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.