Бид өнөөдөр үйлдвэрийн савлагаатай цэвэр ус өргөн хэрэглэдэг заншилтай болсон улс. Манайд үйл ажиллагаа явуулдаг цэвэр усны үйлдвэрүүд гүний болон крантны усыг шүүж, бүх эрдэс минералыг нь авсан зөөлөн ус савлаж худалддаг бол “Тийм нэрмэл усыг манайхан цэвэр ус гэж ойлгодог нь буруу. Тийм ус ууж болохгүй” гэж хими технологич В.Энхтөр зөвлөж байна.

Гадаад улс орнуудад, тухайлбал ХБНГУ-д нэрсэн ус ууж болохгүй гэж хүүхдүүдэд хар багаас нь ойлгуулдаг аж. Учир нь нэрмэл ус хүний биеийн бүх минералыг уусгаж гадагшилдаг тул эрүүл мэндэд с.өрөг нөлөөтэй байдаг. Усанд агуулагдах Н2О нь дэлхийн хамгийн сайн уусгагч бодис. Ийм уусгагч чанартай нэрмэл усаар савандалгүйгээр хувцас угаавал хирийг нь бүр боломжийн хэмжээнд арилгадаг байна. Харин байгаль дээрх бохиртож, булингартаагүй горхи, булгийн ус өөрийн гэсэн эрдэс, бактертай учир эрүүл мэндэд тустай байдаг гэнэ.

Байгаль дээрх усыг үйлдвэрлэлийн аргаар шүүсний дараа усанд хүний бие махбодид хэрэгтэй эрдэс минералуудыг нэмж хийх ёстой. Гэтэл манай цэвэр ус үйлдвэрлэгчид үүнийг мөрддөггүй. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ хэрэв эрдэс минералуудыг нэмбэл ус нь үнэ өндөртэй болох учир борлуулалтад нөлөөлнө гэж үздэг нь тодорхой байдаг. Холбогдох мэргэжлийн хяналтын байгуулагууд ч үйлдвэрлэлийн дамжлагаас гарсан ундны усанд стандарт шаардлагын дагуу лабораторийн шинжилгээ судалгаа хийдэггүй орхидуулж ирдэгийг хэрэглэгчид мэддэггүй учраас ийм төрлийн нэрмэл ус уух нь эрүүл мэндэд с.өрөг нөлөөтэй байдаг аж.

Сэтгэгдэл үлдээх on #АНХААР: ЦЭВЭР НЭРТЭЙ НЭРМЭЛ УС ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.