Чихэрлэг ундаанд агуулагдах сахароз нь уусан даруйд хоол боловсруулах замд түргэн шимэгдэж цусанд глюкоз болон хүрнэ. Цусанд дахь глюкозын хэмжээ нэмэгдсэн үед нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Инсулин нь цусан дахь глюкозыг эсрүү нэвтрүүлэх түлхүүр үүрэг гүйцэтгэхээс гадна өөхөн эдээс лептин дааврын ялгарлыг дэмжинэ.

Лептин даавар тархины гипоталамус хэсэгт очиж цадалтыг үүсгэнэ. Иймд чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүснэ.

Үүний учир нь өнөөх сахарын нөлөөгөөр тархинд домамин хэмээх биологийн идэвхит нэгдэл үүсч мэдрэлийн эсэд очиж нөлөөлснөөр амтнаас авах таашал мэдрэмж үүснэ. Сахарнаас таашал авдаг репепторын тоо нэмэгдсэнээр мэдрэлийн эс тэрхүү допаминаа нэхэж эхэлдэг байна. Ингээд л чихэрлэг ундаа уумаар санагдах болно доо. Нэмж хэлэхэд архинд донтох, тамхинд донтох нь сахаранд донтохтой яг ижил механизмаар өрнөнө. Иймд архи, тамхинд донтох чихэрлэг ундаанд донтох нь агаар нэг юм.

Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, зогсонги байдалд орж, булчингийн масс буурдаг аж.

Сэтгэгдэл үлдээх on #АНХААР: Чихэрлэг ундаа тогтмол уувал өсөлт зогсох аюултай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.