Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2020.11.28/ хуралджээ. Танхимын болон цахимаар зохион байгуулсан улс төрийн зөвлөлийн хурлаар намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, C.OVID-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд зорилтот бүлэгт хүрч байгаа эсэх, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох чиглэлээр ажиллана.

Дундаж давхаргыг хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах, эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих 1 сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллахаар АН-ын улс төрийн зөвлөл өнөөдрийн хурлаасаа шийдвэрлэлээ.

Удаан хугацаанд улс төрийн үйл ажиллагаагаа саармагжуулаад байсан АН улс төрийн ажилдаа ийнхүү идэвхийлэн орж, хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад чиглэсэн тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч үндэслэл бүхий санал санаачилгуудаараа ЗГ-ыг шахаж, шаардан ажиллахаар боллоо хэмээн АН-аас мэдээллээ.

GOGO.mn

АН: 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин ажиллана 4 сэтгэгдэлтэй

4 сэтгэгдэл “АН: 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин ажиллана”

  1. Өрхийн тэргүүний дансанд орох уу гэрийн эзэн нь дансгүй бол эхнэрийнх нь дансанд оруулж болхуу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.