Арвайн гурилны ач тус : Арвайн гурил нь ядаргаа тайлахаас гадна амин дэм, уураг, нүүрс ус болон эслэг их агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэх сайн талтай.

Өтгөн хатах үед эмийн журмаар хэрэглэх нь элбэг. Мөн цөсний хүүдийн ханыг цочроож цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх ба судас хатуурахаас сэргийлнэ.

Шар тосны ач тус : Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээл маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна. Хий дарж тамир тэнхээ сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг.

Арвайн гурилаар хийсэн амттан

Хийх арга : Эхлээд хярамаа чанана. Чанахдаа шар тосоо хийж хайлуулна. Дараа нь арвайн гурилаа элсэн чихэр, шар тостойгоо багсарна. Чанасан хярамтайгаа багсарсан арвайн гурилаа хольж сайтар зуурна. Ингээд хатуу шоколадаа хайлуулан бэлтгэж гурилаа шоколадандаа дүрж гаргахад амтат бэлэн болно.

Ач холбогдол: арвайн гурил нь хүний биенд ороод Элгэнд нөөцлөгдөж байсан бодисыг задлаж В, А аминдэмийг ялгаруулдаг. Мөн арвайг соёолуулахад С витамин бүрэн задардаг. Эдгээрээс гадна хүний биед онцгой ач холбогдолтой микро элемент олоноор агуулагддагын эрдэмтэд тогтоожээ.

ARSLAN.mn

Сэтгэгдэл үлдээх on АРВАЙН ГУРИЛЫГ тогтмол идвэл ЭРҮҮЛ урт насална гэж ЭРДЭМТЭД ЗӨВЛӨЖЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.