Аргентины парламент цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа аврах зорилгоор баян чинээлэг иргэдээсээ нэг удаа татвар авах хууль баталжээ. Хуулийн төслийг Аргентины парламентын доод танхим 133:115 харьцаатайгаар дэмжсэний дараа Сенат 42:26 харьцаатайгаар баталсан байна.

Ингэснээр тус улсын төсөвт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөх ажээ. Энэхүү татварт нийт 12 мянга орчим хүн хамрагдах тооцоо гараад байгаа ба 200 сая песо буюу 2,5 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүс уг татварыг төлөх юм байна.

Татварын хэмжээ тухайн хүний хөрөнгийн хэмжээнээс хамааран хоёр хувиас эхлэн шатлалтайгаар нэмэгдэх аж. Мөн хөрөнгийн хэмжээг тооцоолохдоо тухайн хүний хилийн чанад дахь хөрөнгийг ч тооцох юм байна. Их хэмжээний хөрөнгөтэйд тооцогдож буй 12 мянган хүний ердөө 380 нь нийт татварын орлогын талаас дээш хувийг бүрдүүлэхээр хэмжээний хөрөнгөтэй хүмүүс аж.

Монголд гэсэн ийм хууль баталж цар тахлыг давах нь зүйтэй.

NEWS.mn

Сэтгэгдэл үлдээх on Аргентин улсын жишгээр баячуудаас татвар авч цар тахлыг давцгаая

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.