Архины тухай бурханы сургаальд ийн өгүүлжээ:

Эдээ зарж их ууваас

Эргүү мунхгийн муу ёр.

Харанхуй шөнөөр их ууваас

Хагацал даллах муу ёр.

Бэлэвсэн эмтэй хувааж ууваас

Бие тасрахын муу ёр

Харанхуй шөнөөр хэсэж ууваас

Хагацал үзэхийн муу ёр

Эрдэнэт хүлгээ зодож ууваас

Эрхтэн хугарахын муу ёр.

Эхнэрийн цээжийг дэлсэж ууваас

Эдийн гарзын муу ёр гэжээ

Амин зүрх зогсох хүртэл

Амин нас дуусах хүртэл

Шуламсын энэ идээг

Шуналын энэ хорыг

Нэгэн насаар тэвчиж үз!

Нүгэл гэмийг тэвчиж үз!

Гутарч гунихарч ууваас

Гуйранч болохын муу ёр

Сэтгэл муутантай ууваас

Сэтгэл эвдрэх муу ёр хэмээжээ

Тэнэгийн дохио архи

Тэнэхийн үйл архи

эм бүхний эх архи

Гэмшил бүхний эх архи гэж бурханы сургааль сургажээ

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Сэтгэгдэл үлдээх on АРХИЙГ ХАРАНХУЙ ШӨНӨӨӨР ИХ УУВААС ХАГАЦАЛ ГАЙ ДАЛЛАДАГ МУУ ИДЭЭ ЮМ… ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.